Үндсэн цэс
Өнгөрсөн шөнө хотын гол болон туслах зам цэвэрлэгээнд 500 гаруй албан хаагч, 100 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж, 425 тонн давс, 83 тонн бодис цацаж, цэвэрлээд байна. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү болон холбогдох албаны хүмүүс тухайн байршлуудад ажилласан юм. Ийнхүү замд дагтаршсан цасыг түрэх, давс бодис цацах ажлууд үргэлжилж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү "Өнгөрсөн 2-3 жилд 3700-5400 тонн давс, 2300-4700 тонн бодис хэрэглэдэг байсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 6000 гаруй тонн давс, 4700 орчим тонн бодис нөөцөлсөн. Өнгөрсөн шөнийн байдлаар халтиргаатай газруудад 430 орчим тонн давс, 85 орчим тонн бодисыг цацсан. Одоогоор 200 гаруй машин техник, 33 байгууллагын 1500 гаруй ажилтан зам цэвэрлэгээ, үйлчилгээнд ажиллаж байна. Томоохон даваа гүвээнүүдийн халтиргаа гайгүй. Өнгөрсөн шөнө Гүнтийн давааны ар талын хэсгийн нөхцөл бага зэрэг хүндэрсэн. Бид замыг хэвийн байдалд оруулж ажилласан. Энэ жил цас цэвэрлэгээний техникүүд нэмэгдсэн. Хот тохижилтын техник хэрэгслүүдийг 40 хувьтай бүрэн шинэчилсэн. Улмаар хотын зах руу том техникүүдээ гаргаж, ачаалалтай хэсэгт иргэдэд саад учруулахгүй байлгах үүднээс төв замаар жижиг оврын машин техникийг ажиллуулж байгаа” хэмээлээ.





| Өнгөрсөн шөнө хотын гудамж, замуудад 425 тонн давс, 83 тонн бодис цацаад байна |
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
2026-01-15 10:50:26
2026-01-15 10:44:57
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
2026-01-15 10:42:25
ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЯНЖАРГАЛАН, УГТААЛЦАЙДАМ СУМАНД ТУУЛАХ ЧАДВАРТАЙ АВТОМАШИН, ЗУУНМОД СУМАНД АВТОГРЕИДЕР ОЛГОЛОО
2026-01-15 10:40:13
УИХ-ын дарга Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно
2026-01-15 10:36:41
Ерөнхий сайд Г.Занданшатар: “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т нэгдэж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна
2026-01-05 16:42:31
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино
2026-01-05 16:40:58