Үндсэн цэс
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VI хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл, өрхүүдийг үе шаттайгаар хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх талаар мэдээлэл өглөө. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд хийн түлшний үнийн урамшуулал олгох журмын төслийг хэлэлцлээ.
Айл өрхүүд дулаан алдагдлаа бууруулж, хатуу түлш буюу сайжруулсан түлшнээс татгалзаж, хийн болон цахилгаанаар халаалтаа шийдэхийн тулд эхний ээлжид ирэх халаалтын улирлаас өмнө 10 мянган өрхийг цахилгаан халаагуур, 20 мянган өрхийг хийн халаагуурт шилжүүлэх боломжтой юм.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Бид хийн хэрэглээнд төдийлөн дасаагүй байгаа учраас хийн халаагуур хэрэглэхгүй гэвэл цахилгаан халаагуур сонгох боломжийг нь олгоно. Гэхдээ дулаан алдалтаа бууруулах шаардлагатай. Хэрэглээний үнийн тухайд хэдэн төрлийн хийн болон цахилгаан халаагуурыг туршиж үзсэн. Хүчин чадлын хувьд 50 ам.метр хүртэлх болон түүнээс дээш талбайтай байшинд хэрэглэх гэсэн сонголтууд бий. Хэрэглээний үнийг хэрэглэгчид дарамтгүй байдлаар шийдэж, “Таван толгой түлш” ХХК-ийн түлшийг иргэдэд хямд үнээр хүргэхийн тулд хөнгөлж буй нөхцөлөөр шийдэх боломжтой. Товчхондоо, сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг 30 мянган өрхөөр бодож хасаад, түүний өртгийг хийн болон цахилгаан халаагуурт шилжсэн айл өрхүүдийн хэрэглээнээс сард 100 хүртэл мянган төгрөгөөр хөнгөлөхөөр төлөвлөөд байна. Мөн шөнийн хэрэглээний тариф хөнгөлөлт дээр нэмээд хийн болон цахилгаан халаагуурын хөнгөлөлт авахад хэрэглэгчид дарамтгүй хувилбар үүснэ гэж найдаж байна. Түүнчлэн айл өрхүүдэд аюулгүй ажиллагаа, хэрэглээ талаас нь заавар зөвлөгөөг мэргэжлийн байгууллагууд өгнө. Ингэж яндангаа буулгаж, агаарын бохирдлоосоо сална” хэмээлээ.



| Х.Нямбаатар: 10 мянган өрхийг цахилгаан халаагуур, 20 мянган өрхийг хийн халаагуурт шилжүүлнэ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23