Үндсэн цэс
Хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Уг ажлыг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийсэн нэгдүгээр шатны хяналт шалгалтаар 2045 зөрчил илрүүлэн, арилгуулж байна.

Энэ талаар УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хяналт шалгалтын хүрээнд барилга байгууламж, үйлдвэр үйлчилгээтэй холбоотой 600 гаруй, тохижилт, ногоон байгууламжийн стандарт мөрдөөгүй 520 гаруй, зам, замын байгууламжийн стандартын шаардлага хангаагүй 500 гаруй, дэд бүтэц, инженерийн байгууламжийн аюулгүй байдал алдагдсан 400 гаруй зөрчил илэрсэн. Ийнхүү холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 56 байршилд кабелийн утас ил гарсан зөрчлийг арилгуулсан” гэв.

Нийслэлийн холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан хяналт шалгалтыг тавдугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулж буй. Энэ хүрээнд шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон зөрчил гаргаж барьсан барилга байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах зэргээр холбогдох арга хэмжээг авч, Хотын стандартыг мөрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх юм.
| Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийсэн хяналт шалгалтаар 2045 зөрчил илрүүлэн, арилгуулж байна |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43