Үндсэн цэс
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг "ФИДИК" гэрээний цуврал сургалтад хамрууллаа. Сургалтаар “ФИДИК” гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн нийцэх тухай болон тус гэрээний онцлог, төрөл зэрэг өргөн сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Анх 1913 онд Франц, Бельгийн инженерүүд “Олон Улсын зөвлөх инженерүүдийн холбоо”-г байгуулсан бөгөөд өдгөө 102 орныг эгнээндээ нэгтгээд буй. Ийнхүү тус холбооноос 1957 онд анх “ФИДИК”-ийн жишиг гэрээг боловсруулан өдийг хүртэл дагаж мөрдөж байгаа юм. Тус гэрээнд томоохон төслийн оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тэнцвэртэй хуваарилж өгдөг. Өөрөөр хэлбэл, хэрхэн стандартын дагуу, аливаа эрсдэлгүй буюу цаг хугацаа болон эдийн засгийн алдагдалгүйгээр төсөл хэрэгжүүлэх талаар нарийн заалтуудыг тусгасан байдаг.
“ФИДИК”-ийн жишиг гэрээнүүд нь төслийн онцлогоос шалтгаалан олон төрөлтэй бөгөөд зам, барилгын төслүүдэд улаан, шар номыг ашигладаг. Харин түлхүүр гардуулах нөхцөлтэй барилга угсралтын төслүүдэд мөнгөлөг ном, зөвлөх үйлчилгээнд цагаан номыг гэрээний загвар болгон ашигладаг.

Олон улсын “ФИДИК” гэрээний ач холбогдлын талаар нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ олон улсын жишигт нийцсэн, бүх талын нөлөөллийг тооцоолсон, эрсдэлээс хамгаалах гэрээний зөв загварыг сонгосноор бүтээн байгуулалтын төслүүд цаг хугацаандаа, санхүүгийн эрсдэлгүй хэрэгжих боломжтой. “ФИДИК” нь инженерингийн дэлхий нийтийн хэл юм” хэмээв.

“ФИДИК”-ийн 2023 оны шилдэг сургагч багш, зөвлөх инженер Маркус Тиил “ФИДИК”-ийн гэрээг ашиглах болон шинээр боловсруулах үед хамгийн чухал нь харилцагч талууд тухайн гэрээний аргачлалыг маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Тиймээс зөвхөн инженерүүд гэлтгүй ажил олгогч болон гүйцэтгэгч нар “ФИДИК”-ийн гэрээний талаар мэдлэгтэй байх шаардлагатай байдаг. Эс бөгөөс хоёр тал хоёул гэрээгээ бүрэн ойлгохгүй байх аюултай” гэсэн юм.

Өмгөөллийн “Батбаяр энд Партнэрс” ХХН-ийн хуульч Г.Батбаяр “Аливаа төсөл хэрэгжилтийн явцдаа санал зөрөлдөх болон маргах нөхцөл үүсдэг. Энэ тохиолдолд дэлхийн хаана ч ажиллаж байгаа “Олон Улсын зөвлөх инженерүүдийн холбоо”-ны гишүүн, хөндлөнгийн инженерингийн компанийг маш богино хугацаанд авчраад асуудлуудаа шийдвэрлүүлэх боломжийг "ФИДИК" гэрээний стандарт нөхцөл олгодог. Энэ нь бусад төрлийн буюу аль нэг улсын хууль тогтоомжид нийцсэн дотоодын гэрээ хийснээс ялгаатай, практик ач холбогдолтой” гэлээ.
| Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43