Үндсэн цэс
Нийслэлийн Хяналт шалгалтын газраас долоон шатахуун түгээх станцад улсын байцаагчийн албан даалгавар өгч, үйл ажиллагааг нь түр зогсоолоо. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Тод петролиум” ШТС нь газрын зөвшөөрөлтэй. Гэсэн хэдий ч Хот байгуулалт, хотын стандартын газраас барилга эхлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан тул улсын байцаагчийн албан даалгавраар үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн хэмжээнд 270 шатахуун түгээх болон автомашин хийгээр цэнэглэх станц үйл ажиллагаа явуулж байна. НШХГ-аас өнгөрөгч аравдугаар сараас эхлэн эдгээр ШТС-уудад урьдчилсан хяналт шалгалт хийж, 47 ШТС-ын зөрчлийг илрүүлсэн. Мөн үүнээс барилга барих, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй долоон ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоож, торгуулийн арга хэмжээг авлаа.
“Тод Петролиум” ШТС-ын хувьд газрын зөвшөөрөлтэй хэдий ч хот байгуулалтын стандартын дагуу албан ёсны барилгын зөвшөөрөл аваагүй нь илэрсэн. Тиймд, улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлж, торгуулийн арга хэмжээ авсан. Мөн гурван сарын хугацаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, зөвшөөрлөө авахыг үүрэг болголоо. Хэрэв заасан хугацаанд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тус ШТС-ын үйл ажиллагааг хааж, газрын зөвшөөрлийг хүчингүй болгох юм” гэв.

НХШГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд “Шатахуун түгээх станцууд барилга байгууламж барихдаа батлагдсан зураг төсөл, барилгын норм, дүрмийг баримтлах ёстой. Хот байгуулалт, байгаль орчин, стандартын шаардлага хангаагүй газруудад үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудад үргэлжлүүлэн хяналт шалгалт хийнэ” гэлээ.

Мөн ШТС, хийн түлшний байгууламжуудын аюулгүй байдал, хотын стандарт, замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээ, тээвэрлэлт, жолооч нарын сургалт, зөвшөөрөл зэрэг асуудлыг НХШГ-аас шалгаж байна. Тухайлбал, ШТС-ын байрлал орон сууцны хороололд ойр байх, ундны усны эх үүсвэрийн бүсэд хамаарах зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана гэдгийг албаныхан мэдэгдлээ.
| Барилга барих болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй долоон ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоолоо |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23