Үндсэн цэс
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлүүлж, дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг гурван үе шаттай эхлүүлсэн. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 70 мянга гаруй аж ахуйн нэгжээс 20 мянга гаруй нь их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож байна. Мөн 1000 гаруй СӨХ, төрийн 430, бизнесийн 2411, ерөнхий боловсролын 201 сургууль, 178 цэцэрлэг зэрэг нийт 4000 гаруй байгууллагын ажилтан, албан хаагч их цэвэрлэгээнд нэгдсэн. Нийт 14 хоногийн хугацаанд 50 мянган метр хайс хашаа угааж, 94 мянган га газрын ногоон зүлэгт цэвэрлэгээ хийж, 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдлыг цэвэрлээд байна. Их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож байгаа аж ахуйн нэгж, албан байгууллагуудад, иргэддээ баярлалаа” гэлээ.

Мөн ААН байгууллагууд орчны 50 метр газраа байнга цэвэрлэх, хогийг ангилан ялгах, зам талбайн чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байхыг УБЗАА-аас уриаллаа.

| Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23