Үндсэн цэс
Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль өнөөдөр эхэллээ. Хоолны фестиваль энэ сарын 14-нийг дуустал долоо хоног Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцолж, төрөл бүрийн урлагийн тоглолт, хоолны тэмцээнүүд зохион байгуулж байна. Мөн дөрөвдүгээр сарын 12-нд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээх юм.

“UB food” олон орны хоолны фестивальд Бүгд найрамдах Узбекистан улсаас мастер тогооч нарыг урьж авчирсан бөгөөд Узбек мастер тогооч нар эх орноосоо тусгайлан зориулж авчирсан бүтээгдэхүүнээр өөрсдийн уламжлалт жороор хоол ундааг бэлтгэж байна. Жишээлбэл, Узбекистан үндэстний алдарт плов, шашлык, казань кебаб, самса тэргүүтнийг иргэд, жуулчдад амтлуулж байна. Мөн фестиваль үргэлжлэх долоо хоногт залуучуудад зориулсан Dj үзүүлбэр, Open Mic, “Бага тойрог” урлагийн тоглолт, Узбек бараа бүтээгдэхүүний худалдаа, Улаанбаатар театрын тоглолт, “Анир” поп оркестрын тоглолт, амьд хөгжмийн тоглолт, төрөл бүрийн хоолны тэмцээнүүд болно.


Цаашид НЗДТГ-аас “UB food” фестивалийг жуулчид, хоол сонирхогч, тогооч мастеруудын хүсэн хүлээдэг, зорин ирдэг, олон улсын арга хэмжээ болгохыг зорьж байна.





| Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль төв талбайд эхэллээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23