Үндсэн цэс
Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу ус дамжуулах шугам хоолой угсрахтай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-аас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана.

Энэ хугацаанд Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж буюу “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойд талын буцаж эргэдэг тойрог хүртэл урдаас хойшоо зөвхөн нэг чиглэлд зорчино. Харин хойноос урагш чиглэлийг “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойд талын буцах уулзвараар эргэж, “ДЦС-3” ТӨХК-ийн хойд болон зүүн талын замаар үндсэн хөдөлгөөнд оролцох боломжтойгоор хөдөлгөөнийг түр зохицуулах юм.
“Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн талаар “Бат Мөнх Сүлд” ХХК-ийн захирал Б.Батмөнх:

- Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулна. Дахин боловсруулсан усыг “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу дамжуулах шугам хоолойг угсрахтай холбоотойгоор Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон 500 метр авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас хойш 72 цагийн хугацаанд түр хаана. Төсөл хэрэгжсэнээр дулааны цахилгаан станцууд уг цэвэрлэсэн усыг техникийн хэрэглээндээ ашиглаж, гүний цэвэр усны хэрэглээг жилд 18 сая хүртэл шоо метрээр бууруулах юм. Өөрөөр хэлбэл “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК нь жилд Дөргөн нуурын устай дүйцэхүйц хэмжээний усыг хэрэглээд хаядаг гэсэн тооцоо судалгаа бий. Харин “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК руу ус дамжуулах шугам хоолой татсанаар энэ хэмжээний усыг Улаанбаатар хотод аварч үлдэх боломжтой болж буй. Ингэснээр хойч үедээ үлдээх усны нөөцөө нэмэгдүүлж байгааг онцоллоо.



| Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас түр хааж, ус дамжуулах шугам хоолой татна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23