Үндсэн цэс
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийт 118 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Энхтайваны өргөн чөлөө буюу Улсын Гуравдугаар төв эмнэлгээс Баруун дөрвөн зам хүртэлх нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр байрлуулсан 37 ТҮЦ, Энэбишийн өргөн чөлөө, Амарсанаагийн гудамж дагуу нийт 15 ТҮЦ-ийг бүрэн нүүлгэж, цэвэрлэгээ ариутгал хийлээ.
Энхтайваны өргөн чөлөө дагуу ТҮЦ нүүлгэсэн байршлууд:
2-р хороо, МҮЭСТО-ы баруун талд автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,
2-р хороо, ТБД андуудын урд талын автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,
2-р хороо, ТБД андуудын хойд талын автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,
2-р хороо, 25-р эмийн сангийн автобусны буудал дээр байсан 6 ТҮЦ,
2-р хороо, Төмөр замын дуу бүжгийн чуулга буюу “Ганзам палас”-ын урд байсан 2, хойд талд байсан 1 ТҮЦ,
5-р хороо, 3-р эмнэлгийн автобусны буудал дээр байсан 8 ТҮЦ,
5-р хороо, 3-р эмнэлгийн баруун талд байрлах автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,
5-р хороо, 10-р хорооллын автобусны буудал дээр байсан 9 ТҮЦ,
16-р хороо, Баруун 4 замын автобусны буудал дээр байсан 5 ТҮЦ
29-р хороо Саппорогийн автобусны буудал дээр байсан 2 ТҮЦ,
Энэбишийн өргөн чөлөө, Амарсанаагийн гудамж дагуу ТҮЦ нүүлгэсэн байршлууд:
2-р хороо, Чингүнжавын гудамж, Моносын автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,
16-р хороо, Модны-2 автобусны буудал дээр байсан 3 ТҮЦ,
17-р хороо, Дамдинбазарын гудамж, 41-р байрны урд байсан 1 ТҮЦ,
17-р хороо, Амарсанаагийн гудамж, Модны-2 автобусны буудал дээр байсан 2 ТҮЦ,
19-р хороо, “Парадокс”-ын автобусны буудал дээр байсан 2 ТҮЦ,
32-р хороо, Хорооллын автобусны буудал дээр байсан 3 ТҮЦ,
33-р хороо, 86а байрны хойд талд байсан нэг ТҮЦ гээд энэ сарын 10-11-нд шилжих шөнө нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн газар чөлөөлөөд байна.
Зураг 1-2. Гуравдугаар эмнэлгийн урд талын ТҮЦ-ийг буулгасан өмнө ба дараа


Зураг 3-4. 10 дугаар хорооллын автобусны буудлын ТҮЦ-ийг буулгасан өмнө ба дараа


Зураг 5-7. 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ТҮЦ-ийг буулгасан өмнө ба дараа



| Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөллөө |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23