Үндсэн цэс
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт нь гарсан, оршин суугчдын амьдрах нөхцөл хүнд байгаа байршлуудад дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас дүүрэг, хороо харгалзахгүйгээр дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай тодорхой хуваарийн дагуу тогтмол уулзалт зохион байгуулж, санал солилцож байгаа юм.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах СТ-4 барилгыг буулган, дахин барих гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулж байна. Мөн өчигдөр буюу тавдугаар сарын 14-нд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах 44-р байрны иргэд, оршин суугчидтай уулзаж, дахин төлөвлөлтийн төслийг танилцууллаа.
Уулзалтад тухайн орон сууцны 106 өрхийн төлөөлөл, 22 аж ахуйн нэгжийн өмчлөгчид оролцож, дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл авч, санал солилцов. Уг орон сууц нь 1960 онд ашиглалтад орсон бөгөөд 2012 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлт гарсан юм.

Иргэдийн зүгээс төрийн оролцоотой олон жил гацсан төсөл урагшлах болсонд баяртай байгаа хэдий ч улс төрийн тогтворгүй байдлаас болж зогсонги байдалд хүрэх вий гэдэгт санаа зовж байгаагаа илэрхийлж байв. Тэр ч утгаараа иргэдийн эрх ашиг, амьдрах орчин хөндөгдөж байгаа уг асуудлуудыг орхигдуулахгүйгээр төслийг дуустал хяналт тавин ажиллахыг хүслээ.




| Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23