Үндсэн цэс
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд та Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулахыг дэмжих эсэх саналаа https://vote.ulaanbaatar.mn/home холбоосоор өгнө үү. Санал асуулга тавдугаар сарын 8-30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Тодруулбал, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт 1.5 сая тонн ахуйн хог хаягдлыг шатааж, 34 МВт эрчим хүч үйлдвэрлэх зориулалт бүхий үйлдвэрийг 2025-2028 онд барих юм.
Өнөөдөр нийслэлд гурван төвлөрсөн хогийн цэг байдаг. Улаанчулуут, Цагаандаваа, Морингийн давааны эдгээр хогийн цэгт жилд 400 мянга гаруй тонн хогийг устгадаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тэгвэл 2025-2028 онд хогийг булж устгахгүйгээр шатаах аргыг хэрэглэж эрчим хүч гаргаж авах дэвшилтэт технологийн үйлдвэр барихыг зорьж байна.
| Морингийн даваанд ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах талаар санал авч байна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23