Үндсэн цэс
Нарны гүүрний баруун талын туслах замаас Улаанбаатар төмөр замын төв вокзалын хойд талын автобусны буудал хүртэлх 0.73 км авто замын ажил 85 хувьтай үргэлжилж байна. Зорчих хэсгийн хөдөлгөөнийг маргааш буюу зургаадугаар сарын 6-ны 06:00 цагаас нээнэ. Уг ажлын гүйцэтгэгчээр “Гоц тех инженеринг” ХХК ажиллаж байгаа бөгөөд нийт 35 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 20 самосвал, 8 машин механизмаар уг ажлыг гүйцэтгэж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хатуу хучилттай авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, БГД-ийн багц хоёр ажлын хүрээнд нийт дөрвөн байршилд засвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Энэ талаар НЗХГ-ын Авто зам, замын байгууламжийн хяналтын мэргэжилтэн З.Доржбатаас тодрууллаа.

Тэрбээр “Багц хоёр ажлын дөрөв дэх байршил буюу БГД-ийн 1 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна. Нарны гүүрний баруун талын туслах гудамж замаас УБТЗ-ын автобусны эцсийн зогсоол буюу вокзалын автобусны буудал хүртэлх 0.73км авто замын засвар шинэчлэлтийн ажил 85 хувьтай үргэлжилж байна. Замын зорчих хэсгийг энэ сарын 4-ний 23 цагт хаасан бөгөөд маргааш буюу сарын 6-ны өглөө 06 цагт нээнэ. Засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн өргөнийг 6.5 метр, явган замыг 2.5-аас 1.8 метрийн өргөн болгох ба авто зам, явган хүний замыг төмөр шонгоор тусгаарлана. Мөн долоон байршилд дагуу чиглэлтэй зогсоол, гурван байршилд шингээх худаг шинээр хийж байна” гэлээ.





| Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш өглөө нээнэ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23