Үндсэн цэс
Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн Хяналт шалгалтын газраас барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, барилгын талбайн зохион байгуулалт, орчны аюулгүй байдал, батлагдсан ерөнхий төлөвлөгөө, шугам сүлжээний угсралтын хяналт шалгалтын ажлыг үе шаттай хийж байна.

Энэ хүрээнд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, ГССҮТ-ийн замын эсрэг талд барилгын үйл ажиллагаа явуулж буй “Төгс хурц констракшн” ХХК-ийн барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах хугацаатай мэдэгдлийг хүргүүллээ.

Зөрчлийн талаар НХШГ-ын дарга С.Энхбаяр “Нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хотын стандартыг мөрдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах ажил үргэлжилж байна. Уг байршлын тухайд “Төгс хурц констракшн” ХХК нь барилгын хашааны нүүрэн хэсгийг бариагүй, хашааны гадна талд шороо асган, явган хүн зорчих боломжгүй болгосноос гадна орчны аюулгүй байдлыг хангаагүй. Иймээс долоон хоногийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлээд байна” гэлээ.

Ташрамд, барилга угсралтын ажил хийж буй аж ахуйн нэгжүүд орчны аюулгүй байдлыг сайтар хангаж, багадаа гурван метр өндөртэй, цагаан, цагаан саарал өнгийн хашаа татах ёстой. Түүнчлэн явган зорчигч явах хэсэгтэй, 20 градусын налуу хамгаалалтын хэсэгтэй байх, барилгын ерөнхий мэдээллийг агуулсан самбар байршуулах, автомашин болон явган хүн нэвтрэх хаалгыг суурилуулахаас гадна эвдрэл гэмтэлгүй байх шаардлагыг тавьдаг. Мөн барилга, талбайн ажил нь явган хүний болон авто замын ойролцоо баригдаж байгаа тохиолдолд 2.1 метрээс багагүй өндөртэй явган хүний замын саравч барьсан байх шаардлагатай.


| Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43