Үндсэн цэс
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШТС болон газрын тосны бүтээгдэхүүн агуулах, хадгалалтын аюулгүй байдал, стандартыг хангуулах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газраас ХУД-ийн 3 дугаар хороонд ажиллалаа.

НХШГ-ын дарга С.Энхбаяр “Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу хот дотор үйл ажиллагаа явуулж байгаа ШТС, хийгээр цэнэглэх станц болон газрын тосны агуулах, тээвэрлэлтийн хяналт шалгалтын ажлууд явагдаж байна. Өнөөдрийн байдлаар ХУД-ын 3 дугаар хороо, “Эсэнтрейдинг” ХХК-ийн зөвшөөрөлгүй ашиглаж байсан 100 метр куб бүхий найман хэвтээ ил савыг буулгаж, зөрчлийг арилгуулсан. Байршил дээр гүйцэтгэлийн хяналт хийж байна. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 28 газрын тосны агуулахад стандарт, норм, аюулгүй ажиллагаа, ХАБ зэрэг чиглэлээр хяналт шалгалт хийсэн. Үүнээс 10 агуулахад 188 заалт бүхий 24 улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлээд байна. Мөн хүн амын нягтаршил ихтэй бүсэд буй 53 ШТС болон хийгээр цэнэглэх станцад хяналт шалгалт хийж, 480 орчим заалт бүхий 47 улсын байцаагчийн албан шаардлагыг ААН-үүдэд хүргүүлсэн. Шаардлагын биелэлт 80 орчим хувьтай байна” гэв.

Хяналт шалгалтын биелэлтийн талаар НХШГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ч.Ганхуяг “ШТС болон автомашин хийгээр цэнэглэх станцуудад зургаадугаар сарын 2-ны өдөр хүртэлх албан шаардлагын хугацаа өгч, 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин агуулахын хувьд есдүгээр сарын 2-ны өдөр хүртэлх албан шаардлага хүргүүлсэн. Зарим агуулахад зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авч долоо хоногийн дотор зөрчил арилгуулсан. Мөн хүн амын нягтаршил ихтэй буюу орон сууцны хороолол дотор барьсан 53 ШТС-д шалгалт хийж, долоон ШТС-ын үйл ажиллагааг зогсоосон. Үүнээс хоёр нь зөрчлөө арилгаж, стандартаа батлуулсан тул үйл ажиллагааг буцаан сэргээгээд байна. Мөн эдгээр ШТС-д операторын байрнаас хянах боломжтой автомат түвшин хэмжигчийг 60 орчим хувьд нь суурилуулсан” гэлээ.

НХШГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд “Нийслэлийн хэмжээнд нормд заасан хэмжээнээс 2.4 дахин олон ШТС үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс жил бүр НХШГ-аас урьдчилсан шалгалт хийж, аюулгүй байдал, норм хангасан байршилд шинээр ШТС барих зөвшөөрөл олгох талаар Газрын албанд болон Хот төлөвлөлт, хотын стандартын газарт албан бичиг хүргүүлдэг. Төлөвлөгөөт урьдчилсан сэргийлэх ажлын зорилго нь иргэдийн аюулгүй байдал болон галын аюулгүй байдал учраас шаардлагатай тохиолдолд стандарт хангуулах чиглэлээр яамдад бичиг хүргүүлж байна” гэсэн юм.


| Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа |
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
2026-01-15 10:50:26
2026-01-15 10:44:57
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
2026-01-15 10:42:25
ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЯНЖАРГАЛАН, УГТААЛЦАЙДАМ СУМАНД ТУУЛАХ ЧАДВАРТАЙ АВТОМАШИН, ЗУУНМОД СУМАНД АВТОГРЕИДЕР ОЛГОЛОО
2026-01-15 10:40:13
УИХ-ын дарга Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно
2026-01-15 10:36:41
Ерөнхий сайд Г.Занданшатар: “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т нэгдэж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна
2026-01-05 16:42:31
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино
2026-01-05 16:40:58