Үндсэн цэс
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах 15 дугаар сургуулийн үндсэн барилгын ард 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны долоодугаар сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар ажлын явц 75 хувьтай үргэлжилж байна. Тус 640 хүүхдийн суудалтай сургууль нь ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 2, 3, 20 дугаар хорооны хүүхдүүд хоёр ээлжээр суралцах боломж бүрдэнэ. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.

Тус сургуулийн үндсэн барилга нь 1974 онд ашиглалтад орсон бөгөөд насжилт хэтэрсэн гэдэг дүгнэлт гарсан. Мөн 2018 оноос эхлэн долоо дахь жилдээ гурван ээлжээр түрээсийн байранд хичээллэж буй. Тодруулбал, тус сургуулийн үндсэн барилга 920 хүүхэд хичээллэх хүчин чадалтай. Гэвч 3000 гаруй хүүхэд хичээллэж байна. Мөн хоёр түрээсийн байранд 1500 гаруй хүүхэд давхар хичээллэж байгаа бөгөөд нийт 4500 гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгаа юм. Иймээс улсын төсвийн хөрөнгөөр эхний ээлжид сургуулийн үндсэн барилгын ард 640 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл барихаар болсон юм.

Өргөтгөлийн барилга угсралтын ажлын явцын талаар гүйцэтгэгч “Шилдээд” ХХК-ийн Ерөнхий инженер Н.Алтанцэцэг “Гэрээний хүрээнд тус сургуулийн өргөтгөлийн барилгыг 2026 оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар заасан. Манай компанийн хувьд энэ оны төсөвт өртөгт багтсан ажлаа хийж дууссан тул ирэх оны нэмэлт санхүүжилтийг энэ он руу шийдэж өгч чадвал ирэх аравдугаар сарын 1-нд сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулах боломжтой. Мөн энэ онд цонхоо хийж байгаа учраас халаалтаа авч, ашиглалтад оруулахгүй бол барилгын чанарт сөргөөр нөлөөлнө” гэлээ.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Тус сургуулийн 1500 гаруй хүүхэд хоёр түрээсийн байранд давхар хичээллэдэг. Түрээсийн зардал нь жилд нэг тэрбум орчим төгрөг болдог. Иймээс өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэл сайтай явж байгаа учраас түрээсийн төлбөрт өгөх урсгал зардлыг хэмнэх, нэмэлт санхүүжилтийг олгох боломж байгаа эсэхийг судална” гэв.




| Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил 75 хувьтай үргэлжилж байна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23