Үндсэн цэс
Өчигдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод 18 мм аадар бороо орсон. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд хэд хэдэн байршилд борооны ус тогтсон талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.

Тэрбээр “Өчигдөр хотод аадар бороо орж, зарим байршилд ус тогтсон. Гэвч ус тогтсон байршлуудад ус зайлуулах шугам байхгүй гэдэг нь худал мэдээлэл. Бид одоо УИД-ийн урд талын авто зам дээр ажиллаж байна. Өчигдөр энэ хэсэгт ус тогтсон, иргэд алхаж явахад хүндрэл үүссэн. Гэвч Улаанбаатар хотод 18 мм тархмал үер бууж, Зурагт, Дэнжийн 1000, Баянбүрд зэрэг газраас УИД орчим руу урсаж буусан. Улмаар энэ хэсэгт тодорхой хугацаанд ус тогтсон. Тиймээс 40:80 хэмжээтэй шүүрт худгийг 50 метр тутамд, шаардлагатай тохиолдолд 5 метр тутамд байрлуулсан боловч, өчигдрийнх шиг нөхцөл байдалд их хэмжээний усыг нэгэн зэрэг зайлуулах боломжгүй юм. УИД, Хүүхдийн 100 орчмын ус зайлуулах суваг нь гуравдугаар коллектороор дамжин Дунд гол руу цутгадаг. Иймд, өчигдрийн энэ хэсэгт тогтсон ус бороо намдсанаас 20 орчим минутын дараа зайлагдаж дууссан. Бусад ус тогтсон байршилд нэмэлтээр дөрвөн машин механизм ус соруулж ажилласан” гэв.

Мөн энэ онд ГУББГ-аас нийслэлийн хэмжээнд хамгийн их ус тогтдог эрсдэлтэй 24 байршлын зургийг гаргасан. Энэ хүрээнд эхний долоон байршлыг эрэмбэлж, ус зайлуулах шугам угсрах бөгөөд зургаадугаар сарын 2-ноос есдүгээр сарын 1-ний дотор дуусгахаар ажиллаж байна. Өнгөрсөн онд 15 байршилд 5.1 км ус зайлуулах шугам угсарсан. Энэ оны хувьд тухайн долоон байршилд мөн 15.6 км ус зайлуулах шугам угсрах юм. Жишээлбэл, Вокзал, Энхтайваны гүүрний дор, Бөмбөгөр, Саппоро зэрэг байршилд шинээр ус зайлуулах шугам угсрах ажлыг үе шаттайгаар хийж байна. Улаанбаатар хотын шугам сүлжээ нь харьцуулбал аалзны тор шиг буруу төлөвлөлттэй учраас шууд шугам хоолой угсрах боломжгүй буюу кабель, цахилгаан, бохир, цэвэр усны шугамтай огтлолцдог. Тиймээс нарийн төлөвлөгөөний дагуу зураг гаргаж, ажлыг гүйцэтгэж байгааг Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан онцоллоо.

| Б.Бямбасайхан: Энэ онд Вокзал, Бөмбөгөр, Саппоро, Энхтайваны гүүр орчимд шинээр ус зайлуулах шугам угсарна |
Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна
2026-03-09 00:32:17
УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа
2026-03-09 00:30:30
Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа
2026-03-09 00:29:21
Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА
2026-03-09 00:28:10
УИХ-ын дарга Н.Учрал: Хаврын чуулганаар малчдын эрх ашигт хамааралтай хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг ил тод болгож, “гацаа”-г арилгана
2026-03-09 00:27:04
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
2026-03-09 00:25:56
Орхон аймгийн хүүхдийн 28 дугаар цэцэрлэг сэргээгдэх эрчим хүчний дөрвөн эх үүсвэрийг хослуулан дулаан хангамжаа шийдвэрлэжээ
2026-03-09 00:24:49
“Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” санаачилгыг Орхон аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ
2026-03-06 17:26:56
2026-03-05 13:58:21
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
2026-03-04 17:34:45