Үндсэн цэс
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа. НЗДТГ-ын дарга Д.Амгалан нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа учир сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өглөө. Тэрбээр “Монголын үндэсний бөхийн холбооноос хүсэлт тавьсны дагуу энэ жил нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг шинэчлэх ажлыг зохион байгуулсан. Олон улсын стандартын зүлэг, хучилтын системээр дагнасан “HBS” гээд компани уг зүлгийг нийлүүлж, шинэчлэлийг хийсэн. Нийт 8176 ам.метр талбайг дороо зөөлөвчтэй, 200 тонн элс, 50 тонн зориулалтын дүүргэгч бүхий зүлгээр шинэчилсэн. Өнөөдөр зүлгийг норгож, барилдааны туршилт хийж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын бэлтгэл, бусад урлаг, соёлын арга хэмжээнүүд удаан үргэлжилдэг учраас байгалийн зүлэг тавих боломжгүй гэдгийг холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа. Тиймээс уламжлалт байдлаар хиймэл зүлгээр шийдлээ.
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын зохион байгуулалтад бөх, морь, сур, шагай, соёл урлагийн гээд салбар есөн хороо ажиллаж байна. Тайз дэлгэцийн засвар үйлчилгээ хийгдэж байна. Нийслэлээс Төв цэнгэлдэх хүрээлэнг өнгөрсөн онд нийслэлийн өмчид эргүүлэн авсны дараа 3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, их засварыг хийсэн. Харин энэ жил урсгал засваруудыг хийж, зочид, төлөөлөгчид, наадамчдаа хүлээн авахад бэлэн болоод байна. Өмнөх жилүүдэд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд зах, худалдааны төв шиг болдог байсан. Энэ жилийн хувьд дэлхийд хосгүй, аялагч, жуулчдын сонирхон үздэг наадмаараа бид зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгож, эмх цэгцтэй зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна” гэлээ.
| Д.Амгалан: Энэ жил наадмаар зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгож, эмх цэгцтэй зохион байгуулна |
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
2026-03-05 17:28:40
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
2026-03-05 14:15:26
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
2026-03-05 14:11:59
НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-03-05 14:06:01
2026-03-05 13:58:21
УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
2026-03-05 13:56:57
БАЯН-ӨНЖҮҮЛ-БҮРЭН СУМЫН ЧИГЛЭЛД ТАВИГДАХ АВТО ЗАМЫН ШИНЭЧЛЭЛД ОНЦГОЙ АНХААРНА
2026-02-16 13:54:02
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45