Үндсэн цэс
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Дулааны шугамын 2А магистрал шугамын өргөтгөл шинэчлэлт"-ийн ажлыг Эрчим хүчний яамны Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нэгжээс хэрэгжүүлж, гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажилласан. Ажил гүйцэтгэхдээ авто болон явган хүний замыг зөвшөөрөлгүй сэтэлж, нөхөн сэргээлт хийсэн ч нийслэлд хүлээлгэн өгөөгүй байна. Дээрх зөрчлийг арилгуулж, хяналт тавьж ажиллаж байгаа талаар НЗХГ-аас тодрууллаа.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн мэргэжилтэн И.Зандангарав “Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журмыг баталсан байдаг. Энэ журмын хүрээнд 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд иргэд, аж ахуйн нэгжээс ирсэн хүсэлтийг авч хэлэлцэн, долоо хоногт нэгээс доошгүй удаа хуралдаж, зөвшөөрөл олгох ажиллагааг явуулдаг. Энэхүү авто зам болон явган хүний зам эвдэрсэн байршилд Дэлхийн банкны санхүүжилтээр Эрчим хүчний яамны захиалгаар хэрэгжиж байгаа дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төсөл болох "Дулааны шугамын 2А магистрал шугамын өргөтгөл шинэчлэлт"-ийн ажлын гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажилласан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо буюу Драмын театраас Багшийн дээд хүртэлх дулааны шугам өргөтгөх ажлыг 2024-2025 онд он дамнан хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр орсон борооны улмаас авто зам болон явган зам эвдэрсэн. Учир нь тухайн хэсгийн зам дээр төслийн нэгж, захиалагч, гүйцэтгэгчээс дээрх журмыг мөрдөлгүй, нөхөн сэргээлтийг стандарт, журмын дагуу хийхгүйгээр дур мэдэн нэг компанитай гэрээ байгуулж явуулсан байгаа юм. Нийслэлээс баталсан журмын дагуу бол зөвшөөрөл авах аж ахуйн нэгж нөхөн сэргээх зардлыг Захирагчийн ажлын албаны Төрийн сангийн дансанд урьдчилаад байршуулдаг. Тэр байршуулсан мөнгөөрөө нийслэлээс мэргэжлийн компанитай нь гэрээ байгуулаад Барилгын тухай хуулийн дагуу гурван жилийн баталгаа гаргуулаад хяналтаа тавиад гүйцэтгүүлдэг. Дээрх “Дулааны шугамын 2А магистрал шугамын өргөтгөл шинэчлэлт"-ийн ажлын хувьд энэ журам хэрэгжээгүй учраас авто зам болон явган хүний зам эвдрэх үндсэн нөхцөл болсон. НЗХГ-аас байршил дээр ажиллаж, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байна” гэв.
Зөвхөн дээрх дулааны шугамын ажлаар ч зогсохгүй мөн ижил төстэй төслүүдэд Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журмыг мөрдөөгүй, нөхөн сэргээлтийн төлбөрөө төлөөгүй, зөвшөөрөлгүйгээр зам талбайг сэтлэх зэрэг зөрчил түгээмэл гардаг. Улмаар стандартаа мөрдөөгүй, техникийн шаардлагаа биелүүлээгүй, хяналтгүйгээр нөхөн сэргээлт хийх нь цаг агаарын таагүй нөхцөлд авто зам, тохижилт, ногоон байгууламжийг эвдэж гэмтээх үндсэн шалтгаан болж байгааг мэргэжилтэн хэлж байлаа.
| И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43