Үндсэн цэс
Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 139 төсөл хэрэгжиж байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн сургууль, таван цэцэрлэг, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байна. Тухайлбал, БГД-ийн 16 дугаар хороо, нийслэлийн Ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай шинэ барилга есдүгээр сард ашиглалтад орно. Энэ хүрээнд нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

"Гантоонот констракшн" ХХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэ “Барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар агааржуулалт, бетон цутгалтын ажил бүрэн дууссан, чулуун хавтангийн ажил 90 хувьтай байна. Мөн дотоод засал чимэглэл болон анги, танхимын будгийн ажил эхлэхэд бэлэн болсон байгаа. Ирэх долоо хоногтоо багтааж гадна тохижилтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэв.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн захирал Г.Жалсрайжамц “2025-2026 оны хичээлийн жилд шинэ барилгадаа үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөө гаргасан. Тиймд, есдүгээр сардаа багтаан ашиглалтад оруулахын тулд барилгын компанид шаардлагатай зүйлсийг албан бичгээр хүргүүлэх зэргээр барилгын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд хамтарч, шуурхай ажиллаж байна” гэлээ.

Сургуулийн шинэ барилга нь 32.5х18.6 ам.метр хэмжээтэй, 2720 мкв талбай бүхий зоорьтой, дөрвөн давхар бөгөөд нэг ангид 30 хүүхдийн дүүргэлттэй, нийт 320 хүүхдийн суудалтай юм. Мөн стандартын дагуу гүйцэтгэж, төлөвлөгөөт хугацаанд улсын комист хүлээлгэн өгөхийг нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр үүрэг болголоо.



| НЕБ-ын 112 дугаар сургуулийн барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43