Үндсэн цэс
Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд ашиглалтад оруулж байсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 160-170 мянган шоо метр усыг хүлээн авах хүчин чадалтай. Гэсэн хэдий ч энгийн үед 210 мянган шоо метр, зуны улиралд бороо их орохоор 240 мянган шоо метр хүртэлх усыг хүлээн авч байгаа зэрэг шалтгаанаас үүдэн Төв цэвэрлэх байгууламжийг томсгох хэрэгцээ шаардлага бий болсон.

Ийнхүү 2020 оноос Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн наадмын өдрүүдэд анхны усаа авч туршлаа. Улмаар ирэх аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах буюу хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг зогсоох юм. Цаашлаад бүтэн жилийн турш үйл ажиллагааг нь жигдэртэл туршсаны дараа Улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

Шинэ Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд дагуу цэвэршүүлэх хүчин чадалтай. Мөн бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах үндсэн хоёр технологийн дагуу ажиллах тул цэвэрлэх байгууламжийн үнэр эрс багасна.

Ташрамд, шинэ Төв цэвэрлэх байгууламжид ажиллах боловсон хүчнийг 2023 оноос тасралтгүй бэлтгэж, БНХАУ-ын хотуудад сургалтад хамруулаад байна. Тодруулбал, зөвхөн 2024 онд гадаад болон дотоодод 87 цагийн сургалтыг зохион байгуулсан аж.



| Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна |
Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна
2026-03-09 00:32:17
УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа
2026-03-09 00:30:30
Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа
2026-03-09 00:29:21
Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА
2026-03-09 00:28:10
УИХ-ын дарга Н.Учрал: Хаврын чуулганаар малчдын эрх ашигт хамааралтай хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг ил тод болгож, “гацаа”-г арилгана
2026-03-09 00:27:04
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
2026-03-09 00:25:56
Орхон аймгийн хүүхдийн 28 дугаар цэцэрлэг сэргээгдэх эрчим хүчний дөрвөн эх үүсвэрийг хослуулан дулаан хангамжаа шийдвэрлэжээ
2026-03-09 00:24:49
“Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” санаачилгыг Орхон аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ
2026-03-06 17:26:56
2026-03-05 13:58:21
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
2026-03-04 17:34:45