Үндсэн цэс
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн мянга орчимд “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны хойд талд 2 га газрыг чөлөөлж, 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Уг станц нь Дэнжийн мянга дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбож, оргил ачааллын дулааны эх үүсвэр болох юм.
Энэ онд багтаан уг төслийн олон улсын нээлттэй тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Барилга угсралтын зураг төслийг “Ричвелл инженеринг” ХХК боловсруулж буй.
Уг төслийн нийт төсөв 100 орчим тэрбум бөгөөд НЗДТГ-аас 20 хувийг санхүүжүүлж, үлдсэн санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшил өөрсдөө гаргах юм.
Энэхүү 93 МВт хийн дулааны станц нь хий цэнэглэх хэсэг, дулаан үйлдвэрлэх хэсэг гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Хий цэнэглэх хэсэг нь хоёр үндсэн орц гарц, нэг туслах гарцтай. Дулаан үйлдвэрлэх хэсэг нь хоёр орц, гарцтай.
Хийн дулааны станцын барилга, цахилгааны агаарын дэд өртөө, цахилгааны хаалттай хувиарлах байгууламж, галын усан сан, галын насосны барилга, хий цэнэглэх цэг, шингэрүүлсэн хийн парк, хийн насос, гүний худгийн байр, харуулын байрыг тус тус барихаар төлөвлөжээ.
Монгол Улсад анх удаа байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчээр хангах хийн дулааны станцуудыг үе шаттайгаар байгуулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд эдгээр төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа билээ.
Хийн дулааны станцууд дараах ач холбогдолтой.
| Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23