Үндсэн цэс
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмын 1.3 га талбайг тохижуулж, ашиглалтад оруулсан. Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар авто зам, явган хүний зам, гүүрэн гарц, дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, амрах болон дасгалын талбай, усан оргилуур, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, бусад тохижилтын ажлуудыг хийсэн юм.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "НИТХ-ын төлөөлөгч асан М.Тулгатын санаачилгаар нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сансарын туннелт орчмыг тохижуулж, ашиглалтад оруулаад байна. Цаашид нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийг үе шаттай шинэчилж, шинээр байгуулна. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор энэ жил 3933 нэгж талбар чөлөөлсөн бөгөөд ирэх жилүүдэд ч үргэлжилнэ. Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Уг сангийн санхүүжилт ирэх жилээс бэхжээд явна” гэдгийг хэлж байв.
Мөн тэрбээр “Цахилгаан, дулаан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 30 гаруй жил яригдсан “ДЦС-5” төслийг эхлүүлээд байна. Дэнжийн мянгад 93 МВт хийн дулааны станц, “Хан хилсс” орчимд 112 МВт хийн дулааны станц, Морингийн даваанд баригдах хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөл, Амгалангийн дулааны цахилгаан станцын өргөтгөл зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоосоо бууруулах чиглэлээр орон сууцны төслүүд болон хийн халаагуурт шилжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Энэ жил Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гурван хороонд 2000 гаруй айлын газрыг чөлөөлж, Сэлбэ 20 минутын анхны жишиг хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Энэ бол 3, 4 дүгээр хорооллоос том орон сууцны төсөл юм. Ирэх жилүүдэд Дэнжийн 1000, Дамбадаржаа, 5, 6 буудал, Ханын материал, Цайз 16 орчимд газар чөлөөлөлт хийж, орон сууцны төсөл хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо.
| Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23