Үндсэн цэс
Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьд хүрээд байна. Өвлийн нөхцөлд барилга угсралтын ажилд өндөр шаардлага тавигддаг тул талбайн инженерүүд тусгай аргачлал боловсруулан бетон цутгалтыг хэвийн үргэлжлүүлэх зохицуулалтыг хийжээ. Тодруулбал, цутгалт явагдах хэсгийг бүрэн битүүмжилж, дотор орчны температурыг +10 хэмд тогтвортой барин, бетон 70 хувийн бат бэхдээ хүртэл дулааны арчилгаа хийж буй нь бүтээцийн чанар, тэсвэртэй байдлыг хангах аж.
Түүнчлэн төслийн буудал болон тулгуур угсралтын ажил 42.5 хувьтай, тулгуур багануудын суурийн ажил 92 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Буудлын барилгын каракасын бетон цутгалт 75 хувьд хүрч, хэв хашмал угсралт, арматурын зангилаа, дотор инженерийн холболтын бэлтгэлийн ажлууд зэрэгцэн хийгдэж байна. Дүүжин замын тээврийн шугамын тоноглолын суурилуулалт 2026 оны нэгдүгээр улиралд эхэлнэ.
Төслийн урьдчилсан судалгаагаар дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Баянгол болон Хан-Уул дүүргийг холбосон нийтийн тээврийн шинэ төрөл бий болж, авто замын ачаалал буурах, зорчигчдын зорчих хугацаа богиносох, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэх зэрэг олон давуу тал бий болно. Мөн төсөл хэрэгжсэнээр тухайн хэсгийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 4 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.
| Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23