Үндсэн цэс
Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо сүүлийн 10 жилийн хугацаанд 80 орчим хувиар өссөн ч, авто замын сүлжээ ердөө 19 хувиар тэлсэн нь замын хөдөлгөөний эрэлт, даацын тэнцвэр алдагдахад хүргэсэн. Үүний улмаас хотын замын сүлжээ ачааллаа бүрэн даах боломжгүй болж, оргил цагийн үеийн дундаж хурд 7–13 км/цагт хүрч буурсан байна. Замын түгжрэл нь иргэдийн цаг хугацаа, эдийн засгаас гадна байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, агаарын бохирдлыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болж буйг холбогдох судалгаануудаас харж болно. Тухайлбал, агаарын бохирдлын 10 хувь нь Улаанбаатар хотын автомашинаас үүдэлтэй бөгөөд хөдөлгөөний удаашрал, тээврийн хэрэгслийн хоосон асалт нь хорт хий, тоосонцрын ялгарлыг нэмэгдүүлдэг байна. Иймд энэхүү асуудлыг системтэй, урт хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төсөл хэрэгжсэнээр нийслэл орчмын бүс нутгийн авто замын сүлжээг нэгтгэх стратегийн ач холбогдолтой бөгөөд тус зам нь Дархан-Уул аймаг чиглэлийн авто зам, Налайх–Чойр чиглэлийн зам, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу чиглэсэн хурдны авто замуудтай холбогдоно. Ингэснээр хотын төвөөр дамжин өнгөрдөг транзит тээврийн урсгал саарч, орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлийн гудамжаар дамжин өнгөрөхдөө түгжрэл үүсгэдэг байдал буурах, улмаар замын хөдөлгөөний ачаалал, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм.
| Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43