Үндсэн цэс
Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой “Туулын хурдны зам” төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Тодруулбал, ажилчдын кемп, түр байгууламж байгуулах, зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн бөгөөд ТЭЦ 3-ын үнсэн талбайд байрлах төв кемпийг ирэх оны хоёрдугаар сард багтаан бүрэн ашиглалтад оруулна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Кемп 4-ийн хувьд бэлтгэл ажлыг хангаж байгаа бол Баянзүрх дүүрэгт байгуулах кемпийг ирэх оны сүүлээр хэрэгцээ шаардлагад тулгуурлан барихаар төлөвлөжээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлснээр төслийн хүрээнд дам нуруу цутгах талбай бэлтгэнэ. Нийт 84 ширхэг дам нуруу цутгахаас одоогоор 10 дам нурууг цутгах талбай бэлэн болсон байна. Мөн цутгасан дам нурууг хадгалах зориулалттай талбайг бэлтгэж байгаа бөгөөд 110 орчим суурийг цутгаж бэлтгэхээр төлөвлөөд байна. Бэлтгэсэн дам нурууг төв кемпээс зүүн зүгт баригдах 9.8 км урт гүүрэн байгууламжид ашиглах юм. Төслийн зураг төсөл боловсруулалт дуусаж, одоогоор хөрвүүлгийн болон баталгаажуулалтын шатанд явж байна. Нарийвчилсан ажлын зураг 90 хувьтай, түр зам байгуулах ажил 50 хувьтай байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын 2026 оны дулааны улиралд хэрэгжих хамгийн чухал бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны зам. Иймд бид газар шорооны ажлыг дөрөвдүгээр сарын сүүлээр эхлүүлэх зорилгоор өвлийн улиралд зураг төсөл болон бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 1.63 хувь, ажлын зургийн гүйцэтгэл 90 хувь, бэлтгэл ажлын гүйцэтгэл 61.6 хувьтай байна. Төв кемп баригдаж эхэлсэн. Дам нурууны хэв хашмал цутгах эхний талбай бэлэн болоод байна” хэмээн онцоллоо.
Төслийн газар чөлөөлөлтөд нийт 112 нэгж талбар өртсөнөөс өнөөдрийн байдлаар 10 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Үлдсэн талбаруудын хөрөнгийн үнэлгээг 2026 оны I улиралд багтаан хийлгэх, холбогдох иргэдтэй уулзалт, зөвшилцлийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
| Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна |
Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
2025-12-19 11:58:40
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАРИУ ҮЙЛЧИЛГЭЭ, ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ “ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 УТАСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-Д НЭГТГЭЛЭЭ
2025-12-19 11:56:59
Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа
2025-12-19 11:55:39
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
2025-12-19 11:54:29
Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна
2025-12-19 11:52:13
2025-12-19 11:51:02
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
2025-12-19 11:47:09
Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2025-12-19 11:46:00
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ
2025-12-19 11:43:24
“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2025-12-17 15:47:30