Үндсэн цэс
Энэ онд Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөж шинэчлэх ажлыг үндэсний бүтээн байгуулагчид, монгол инженерүүд дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Энэ оны нэгдүгээр сарын 10-наас авто замын хөдөлгөөнийг хааж, хуучин гүүрийг буулгаж, гуравдугаар сараас гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулсан юм. Гүүрийн бүтээн байгуулалтад “ЗМЗ” ХХК буюу үндэсний бүтээн байгуулагч аж ахуйн нэгж шалгарч, дотоодын чадварлаг инженер, техникийн ажилчид ажилласан. Гүүрийг шинэчилж, 225 метр урт хос гүүр барьснаар дөрвөн эгнээ авто замаас ирэх ачааллыг гүүрээр саадгүй нэвтрүүлэх боломж бүрдсэн юм.
Зайсангийн хуучин гүүрийг 1971 онд буюу одоогоос 54 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй. 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөр бетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байсан билээ.
| Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23