Үндсэн цэс
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилж байна. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн бол 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 20218 нэгж талбар өртөөд буй. Тодруулбал дэд төвүүдийн газар чөлөөлөх зургаан ажил, үер халиа тошингийн эрсдэлтэй бүсэд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх гурван ажил, барилга байгууламжийн 46, авто зам, замын байгууламжийн 43, инженерийн шугам сүлжээ, түүний барилга байгууламжийн газрыг чөлөөлөх 23 нийт 124 төсөл хөтөлбөрийг тус тус тусгаж газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ.
Түүнчлэн 2025 онд газар чөлөөлснөөр 11575 айлын орон сууц барих нөхцөл бүрдсэн. Мөн 60.3 км авто зам барихад 28 байршилд газар чөлөөллөө. Инженерийн шугам сүлжээ шинэчлэхэд 13 байршил, үерийн хамгаалалтын далан барихад таван байршил, цэцэрлэг, сургууль барихад 14 байршил, сургуулийн орчимд 800 автомашины зогсоол байгуулах, гурван дулааны станц барих, нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй бусад барилга байгууламж барихад 21 байршилд газар чөлөөлөөд байна.
| Энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23