Үндсэн цэс
Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Жо Байден Америкийн цэргийн хүчийг Афганистанаас эргүүлэн татаж, Талибаны дайчдад эрх мэдлийг буцаан өгсөн улс төрийн шийдвэрээ хамгаалсан үг хэллээ. Америкийн цэргийн хүчин Афганистанд 20 жилийн турш үргэлжлүүлсэн цэргийн ажиллагааг зогсоосны маргааш Ерөнхийлөгч Жо Байден ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Америкийн цэргийн хүчийг урт хугацаанд үлдээх сонголт байсангүй” гэв. Талибаны цэргийн дэглэмээс дүрвэхийг хүссэн 120 мянга гаруй иргэдийг онгоцоор тээвэрлэх ажиллагааг зохион байгуулсан цэрэг, дайчдад энэ үеэр Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.Америкийн 6000 гаруй цэрэг онгоцны буудлыг хяналтандаа авч, Америк болон холбоотон улс орнууд, тэдэнтэй хамтран ажиллаж байсан нутгийн уугуул Афган иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Ерөнхийлөгч Жо Байден мягмар гаригт хэлсэн үгэндээ эх орондоо эргэж ирэхийг хүссэн Афганистанд байгаа 200 гаруй иргэдийг буцаан авчрах амлалт өглөө. Энэ үеэр Жо Байден өөрийнхөө гаргасан улс төрийн шийдвэрийг хүчтэй хамгаалж, “Энэ дайныг үргэлжлүүлэхгүй, Афганистан дахь дайн одоо дууссан” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж BBC.Com
| Ерөнхийлөгч Жо Байден Афганистантай холбоотой гаргасан шийдвэрээ хамгаалав |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23