Твиттерийн ажилтнууд гэрээсээ үүрд ажиллах боломжтой

Твиттер нь ажилчдыг гэрээсээ хүссэн хугацаагаар ажиллах боломжийг олгоно.
 
Твиттерийн гүйцэтгэх захирал Жек Дорси мягмар гарагт коронавирусын тахлын дараа ажилтнуудын ихэнхийг гэрээсээ ажиллахыг зөвшөөрнө гэж ажилтнууддаа хэлсэн хэмээн компанийн хэвлэлийн төлөөлөгч дурдав.
 
"Оффис нээх нь хэдий бидний шийдвэр ч ажилчид маань хэзээ буцаж ирэх нь тэдний гаргах шийдвэр болно.” гэж хэвлэлийн төлөөлөгч мөн хэлэв.
 
Анх BuzzFeed News-ийн олж авсан цахим шууданд Жек Дорси Твиттер 9-р сараас өмнө оффисоо нээх магадлал багатай бөгөөд жилийн туршид биечлэн уулзах бүх үйл ажиллагааг цуцална гэж бичжээ.
 
"Бид төвлөрлийг сааруулах, хаа сайгүй хуваарилагдсан чадвартай ажиллах хүчийг дэмжихэд анхаарлаа хандуулдаг байсан тул гэрээс ажиллах нөхцөлийг бүрдүүлэх онцгой байр суурьтай байсан. Сүүлийн хэдэн сар бид үүнийг хийх бүрэн боломжтой гэдгээ баталж байна. Тиймээс манай ажилтнууд гэрээсээ ажиллах боломжтой, шаардлагатай мөн цаашид гэрээсээ ажиллах хүсэлтэй байвал бид дэмжих болно. Үгүй бол манай оффист буцаж ирэхэд аюулгүй байдлын үүднээс нэмэлт анхаарал, санамжтай байж, халуун дулаанаар угтаж авна" гэжээ.
 
Твиттерийн шинэ бодлого нь орон даяар бизнесүүд зайгаа барих, олноороо цуглахгүй байх зэрэг шаардлагад дасан зохицох зорилготой.
 
Facebook, Google, Microsoft зэрэг томоохон технологийн компаниуд гэрээсээ ажиллах журам уруу хамгийн эрт шилжиж чадсан ба ажилтнуудаа оффис уруу буцаан авчрахаар төлөвлөхдөө мөн хамгийн болгоомжтой хандаж чадсан.
 
Google-ийн хувьд ажилчдынхаа ихэнх нь гэрээсээ 2021 он хүртэл ажиллана,  зарим нь зуны эхээр буцаж ирнэ гэж мэдэгдсэн. Facebook нь 7-р сарын 4-ний өдрөөс хойш оффисуудаа нээж эхлэх боловч гэрээсээ ажиллах боломжтой ажилчдыг ирэх жил хүртэл гэрээсээ ажиллах боломжийг олгоно.

Твиттерийн ажилтнууд гэрээсээ үүрд ажиллах боломжтой
2020-05-16 02:37:42
Шинэ мэдээ
Санал асуулга