Үндсэн цэс
“Ковид-19” цар тахлын улмаас өдөр бүр маск зүүх зайлшгүй шаардлага үүсээд байна. Үүнийг Японы “Donut Robotics” старт апын компани маш том боломж болгожээ. Тэд хөл хорионы үед ашиглахад хялбар, нүүрний стандартад тохирсон өндөр технологи бүхий ухаалаг маск бүтээжээ.

Ухаалаг утастайгаа “Bluetooth”-ээр холбоход “C-Face” ухаалаг маск таны яриаг хуулж, хурдыг нэмэгдүүлж, найман хэл рүү орчуулах чадамжтай юм. “Маскны урд талын шүүлтүүр нь амьсгалахад чухал үүрэгтэй тул коронавирусаас хамгаалахгүй. Гэхдээ вирусаас хамгаалах маскны стандартаар бүтээгдсэн” гэж “Donut Robotics”-ийн гүйцэтгэх захирал Тайсуке Оно тайлбарлажээ.

Маскыг цагаан өнгийн хуванцар силиконоор хийж, микрофон суулгажээ. Энэ систем нь Япон, Хятад, Солонгос, Вьетнам, Индонез, Англи, Испани, Франц хэл рүү таны яриаг орчуулна. Тус компани анхны орчуулагч “Cinnamon” робот бүтээсэн боловч тахлын улмаас төсөл нь зогссон юм. Тиймээс багийн инженерүүд энэ программаа нүүрний масканд суурилуулахаар болжээ.

“Cinnamon” робот нь жуулчдыг нисэх буудал дээрх хэрэгцээт мэдээллээр нь хангахад туслах зорилготой байсан юм. “Бид мөнгөний хомсдолд орж, компаниа хэрхэн үргэлжлүүлэн ажиллуулах вэ гэж бодсон. Ингээд цар тахлын үед сайн зарагдах бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа олсон. Энэ маскаа үйлдвэрлэснээр 37 минутад 28 сая иенийн ашиг олоод гайхширсан. Үүнийг бид 3-4 сар ажиллаж байж олдог” гэж Оно ярьжээ. Арванхоёрдугаар сар гэхэд Японд 5000-10 мянган маск борлуулна. Үнэ нь 40-50 ам.доллар байх юм байна.
| Найман хэлээр ярьдаг ухаалаг амны хаалт |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23