Үндсэн цэс
Хот төлөвлөлт, барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх, хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор вэб, аппликейшн хосолсон “eBARILGA” цахим систем ашиглалтад орлоо. Тодруулбал, www.ebarilga.ub.gov.mn геопорталаар дамжуулан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийн мэдээлэл, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан, эсэх зэрэг нийслэлийн нутаг дэвсгэр дэх хот байгуулалттай холбоотой зөвшөөрлийн мэдээлэл, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасын мэдээлэл болон Улаанбаатар хотын орон зайн мэдээ, мэдээлэл зэргийг авах боломжтой. Мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг төрийн үйлчилгээний хүсэлтийг илгээж, шийдвэрлэлтийг цахимаар хүлээн авах боломж бүрдэж байна. Харин “eBARILGA” гар утасны аппликейшн ашиглан иргэд өргөдөл, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг хянах, барилга байгууламжийн зөвшөөрлийн хугацааны мэдээлэл, мэдэгдлийг харах, зөвшөөрөлгүй барьж буй барилга байгууламжтай холбоотой зөрчлийг мэдээлэх, хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлийн боловсруулж байгаа төсөл, хөтөлбөрийн мэдээллийг шуурхай авах, өөрийн санал, хүсэлтээ илгээж болно.
Вэб, аппликейшн хосолсон тус “eBARILGA” цахим системийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өгсөн юм.

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт заасны дагуу хийх цахим шинэчлэлийн хүрээнд “eBARILGA” цахим системийг нэвтрүүлэхэд бэлэн боллоо. Хот байгуулалт, хөгжлийн газар нь Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан иргэн, хуулийн этгээдэд 22 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн хамгийн их хүсэлт ирүүлдэг найман төрлийн үйлчилгээг www.E-Mongolia.mn порталаар дамжуулан иргэдэд хүргэж байгаа. 2022 онд нийт 9000 орчим хүсэлт хүлээн авч, шийдвэрлэснээс 23.1 хувийг нь цахимаар хүлээн авсан. Энэ системийг нэвтрүүлснээр иргэд, олон нийтэд мэдээллийг ил тод, нээлттэй, шуурхай хүргэхээс гадна тэдний гомдол, хүсэлтийг хүлээн авч, яаралтай шийдвэрлэх боломж бий болно. Цаашид барилгын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар олгох ажлыг цахимжуулахаар ажиллаж байна. Иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, мөн зөвшөөрөл олгох үйл явцыг цахимжуулснаар нэг талаас иргэдийн цаг завыг хэмнэж, үйлчилгээг илүү хялбар авдаг болно. Нөгөө талаас авлига, албан тушаалын гэмт хэрэг гарахаас сэргийлэх, хүнд суртал буурах ач холбогдолтой” хэмээв.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа системийг танилцуулахдаа “Энэ систем нь улс болон нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа цахим хөтөлбөрүүдтэй уялдаж ажилладаг. Тухайлбал, төрийн мэдээлэл солилцооны “ХУР”, танилт нэвтрэлтийн нэгдсэн “ДАН” системээр www.ebarilga.ub.gov.mn порталд нэвтэрч, өөрийн эзэмшилд байгаа газар, барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллээ шалгах боломжтой. Түүнчлэн оршин суудаг газрынхаа төлөвлөлт, барих барилга зэргийг ч харж болно. Аппликейшний хувьд мөн “ХУР”, “ДАН” системээр нэвтэрч өргөдөл, санал гомдлоо хүргүүлэх, хот төлөвлөлт, барилгатай холбоотой зөрчлийг мэдээлэх боломжтой” хэмээн онцоллоо.
| Хот төлөвлөлт, барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг хүргэх “eBARILGA” цахим систем ашиглалт орлоо |
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
2026-01-15 10:50:26
2026-01-15 10:44:57
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
2026-01-15 10:42:25
ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЯНЖАРГАЛАН, УГТААЛЦАЙДАМ СУМАНД ТУУЛАХ ЧАДВАРТАЙ АВТОМАШИН, ЗУУНМОД СУМАНД АВТОГРЕИДЕР ОЛГОЛОО
2026-01-15 10:40:13
УИХ-ын дарга Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно
2026-01-15 10:36:41
Ерөнхий сайд Г.Занданшатар: “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т нэгдэж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна
2026-01-05 16:42:31
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино
2026-01-05 16:40:58