Үндсэн цэс
“ШИЛ” АЖИЛЛАГАА: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа. Энэ хүрээнд:
-Shilen.gov.mn-д 1 сая гаруй удаа хандаад байна. “Шил” ажиллагаа эхэлсэн 2023.03.27-ноос хойших сар хүрэхгүй хугацаанд нийтийн мэдээллийн нэгдсэн талбар shilen.gov.mn-д 1 сая 34 мянга 550 хандалт бүртгэгдлээ.
-“Төрийн өмчийн байрнуудын түрээсийн орлого ил боллоо. Нийт 1745 компани, хуулийн этгээдийн төрийн өмчийн 314 байр, объект дахь 148.699 ам метр талбайн түрээсийн мэдээллийг байршууллаа. Төрийн өмчийн байр талбайн түрээсийн нийт орлого 2022 онд 21.9 тэрбум төгрөг болсон байна. Түрээсийн орлогоос улсын төсөвт 2022 онд 7,7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
-“ТУЗ”-ийн гишүүдний нэрс болон цалин ил боллоо. Төрийн өмчийн, нөлөө бүхий компани “Эрдэнэс Монгол”, Хөгжлийн банк, МИАТ-ын ТУЗ-ийн 534 гишүүний цалин ил тод болж байна. Өнөөдөр мэдээлэл нэмэгдсэнээр төрийн өмчит, төрийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 98%-ийнх нь нэр, цалин нээлттэй болоод байна.
-ХААДС-д 169,7 тэрбумын өрийн мэдээлэл нээлттэй боллоо. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10325 зээлээс 8993 хуулийн этгээдэд хамаарах 169.7 тэрбум төгрөгийн өртэй мэдээлэл ил тод боллоо. Ил тод мэдээлэл өр багасгах хөшүүрэг болж, өнгөрсөн 7 хоногт 95 иргэн, хуулийн этгээд 461.7 сая төгрөгийн зээлээ эргүүлэн төлсөн байна.
-ЖДҮХ санд 221,3 тэрбумын өр хуримтлагдсан байна. ЖДҮХ сангаас 2008 оноос хойш зээл авсан 1295 иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг нээхэд 221,3 тэрбум төгрөгийн өр ил боллоо. ЖДҮХС-гаас иргэн, хуулийн этгээдийн авсан 270 тэрбумын зээлээс төлөгдсөн нь 48,7 тэрбум, үлдэгдэл нь 221,3 тэрбум төгрөг байна.

| Shilen.gov.mn-д 1 сая гаруй хандалт бүртгэгджээ |
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
2026-01-15 10:50:26
2026-01-15 10:44:57
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
2026-01-15 10:42:25
ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЯНЖАРГАЛАН, УГТААЛЦАЙДАМ СУМАНД ТУУЛАХ ЧАДВАРТАЙ АВТОМАШИН, ЗУУНМОД СУМАНД АВТОГРЕИДЕР ОЛГОЛОО
2026-01-15 10:40:13
УИХ-ын дарга Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно
2026-01-15 10:36:41
Ерөнхий сайд Г.Занданшатар: “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т нэгдэж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна
2026-01-05 16:42:31
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино
2026-01-05 16:40:58