Үндсэн цэс
Гал түймэр, гамшиг осол, гэмт хэрэг, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага өгч байгаа иргэн дүрстэй дуудлага хийж нөхцөл байдлаа бодитоор харуулан тусламж, үйлчилгээ авах боломжтой боллоо. Гар утасны камерын дүрсийг мэдээлэл хүлээн авагч харах техникийн нөхцлийг Мэдээлэл, шуурхай удирдлагын төв бүрдүүлэн, нууцлал аюулгүй байдлын тохиргоог гүйцэтгэж үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.
Энэхүү үйлчилгээг нэвтрүүлж эхэлснээс хойш 101/105, 102, 103 тусгай дугаарт хандсан 131 иргэнтэй видео дуудлагаар холбогдож шуурхай тусламжийг үзүүлдээ. Тухайлбал, гал түймрийн дуудлага өгсөн иргэнтэй өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн видео дуудлага хийж, Гал унтраах анги очихоос өмнөх хугацаанд ямар арга хэмжээ авах, галын тархалтыг хэрхэн зогсоож болох зэрэг зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас өгөх юм.

Ингэснээр дуудлага хүлээх хугацаандаа айдас, сандралаа дарж, зөв үйлдэл хийснээр эрсдэлийг бууруулах, хаяг байршлаа мэдэхгүй байгаа иргэдэд туслах зэрэг ач холбогдолтойг албаныхан онцоллоо. Дүрст дуудлага хийхдээ гар утсанд холбоос хаяг явуулах бөгөөд тухайн линк дээр дарж дүрст дуудлагыг авна. Тиймээс дуудлага өгч байгаа хүн интернэтэд холбогдсон ухаалаг утастай байх шаардлагатай юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Дүрстэй дуудлагаар бүх төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23