Үндсэн цэс
E-Mongolia системд одоогийн байдлаар 88 байгууллагын 1264 үйлчилгээ цахимжаад байна. Гэтэл зарим үйлчилгээг иргэд огт мэдэхгүй, ашиглахгүй байх тохиолдол байна. Тиймээс цаашид энэ асуудал дээр түлхүү анхаарч тухайн үйлчилгээг үзүүлдэг төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтыг шат дараатай зохион байгуулж байгаа юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон мэдээллийн технологи, хэвлэлийн мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдэд цаг алдалгүй мэдээллийг хүргэх, төрийн үйлчилгээг илүү сурталчлах зэрэг чухал асуудлуудыг хэлэлцлээ. Энэ үеэр цахим ур чадварын мэдлэг хомс байгаагаас төрийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байгаа зорилтод бүлэг, ялангуяа өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдэд зориулан зарим үйлчилгээг сайжруулах, цахимжуулах шаардлагатай гэдгийг онцолсон юм.
Өнөөдрийн байдлаар ГБХНХЯ-ны E-Mongolia системийн хамгийн эрэлттэй үйлчилгээ нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа юм. Энэ лавлагааг иргэд давхардсан тоогоор 15,112,402 удаа цахимаар авсан нь цахим үйлчилгээний хэрэгцээ, эрэлт өндөр байгааг илтгэж байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа байгууллагуудтай хамтран ажиллах, иргэдийн хамгийн шаардлагатай үйлчилгээг E-Mongolia системд нэмж оруулах, үйлчилгээг илүү ойлгомжтой, хялбар болгох талаар тодорхой алхмуудыг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцлоо.
| ТӨРИЙН 88 БАЙГУУЛЛАГЫН 1264 ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМ БОЛЖЭЭ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43