Үндсэн цэс
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, дүрэм журмыг цөөлж, оновчтой болгох, төрийн бүх үйлчилгээг ДАН системтэй холбох ажлыг эрчимжүүлэх, тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажиллагааг нэгтгэн сайжруулах шийдвэрийг гаргалаа. Төрийн болон бизнесийн үйлчилгээнүүд нэг удаагийн нэвтрэх код, цахим шуудангийн хаяг, гар утасны дугаар, тоон гарын үсэг хэрэглэгчийн нэр, нууц үг зэрэг олон төрлийн арга хэрэгслийг ашиглан иргэнийг цахим орчинд таньж, баталгаажуулж байна. Эдгээрээс хамгийн найдвартай, аюулгүй хэлбэр нь тоон гарын үсэг аж.
Монгол Улс 2022 онд тоон гарын үсгийг иргэддээ 5 жилийн хугацаатай үнэ төлбөргүй олгосон. Одоогийн байдлаар 1.3 сая иргэн тоон гарын үсэгтэй болсон ч өнөөдрийг хүртэл иргэд түүнийг хаана, юунд, ямар зориулалтаар ашиглах талаар ойлголтгүй байна. Түүнчлэн 155,074 аж ахуй нэгж тоон гарын үсгийг тендерт оролцохдоо л ашиглаж байгаагаас өөр хэрэглээ байхгүй гэхэд болохоор байна. Иймд тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд иргэнийг найдвартай таньж, баталгаажуулах хэрэгцээ шаардлагад үндэслэн Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг ийнхүү хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Тоон гарын үсэг нь цахим орчинд баримт бичиг, мэдээллийг баталгаажуулах, хамгаалах зориулалттай криптограф технологи юм. Тоон гарын үсгийг ашигласнаар орон зай үл хамааран баримт бичгийг баталгаажуулах, улмаар цахим албан хэрэг хөтлөлтийг дэмжиж, байгууллагын бичиг хэрэг, шуудангийн зардлыг хэмнэх боломж олгодог. Түүнчлэн цахим гэрээ, хэлцлийг гар утас, таблет ашиглан тоон гарын үсгээр баталгаажуулж, цаг хугацаа хэмнэх, шифрлэж хамгаалсан түлхүүрээр баримт бичгийн нууцлалтай, бүрэн бүтэн байдлыг хангах давуу талтай байдаг.
| ЗГ: Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10