Үндсэн цэс
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяныг зохион байгуулж буй. Аяны хүрээнд НЗДТГ-аас “Бүтээмж ба инновац-UB2025” сэдэвт харилцах суралцах арга зүйн болзолт уралдааныг зохион байгуулж, шилдэг сайн туршлагаа шалгарууллаа. Болзолт уралдаанд нийслэлийн есөн дүүрэг, 16 аймаг 25 сайн туршлагаа танилцуулсан юм.

Шилдэг сайн орон нутгийн туршлагаар:
Шилдэг сайн дүүргийн туршлагаар:
Бүтээмж ба инновац-UB2025 хөтөлбөр нь тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр үе шаттайгаар хоёр сарын турш хэрэгжиж буй бөгөөд энэ хугацаанд идэвх санаачилгатайгаар зохион байгуулж оролцсон албан хаагчдыг шалгаруулан урамшууллаа.
Үүнд:




Шалгарсан сайн туршлагуудын талаар товч дурдвал “Ажлын байрны эмх цэгц-Хялбар тайлагналт” нэртэй сайн туршлагыг хэрэгжүүлсний үр дүнд “Цахим Дорноговь” нэртэй сайн туршлагаар Нээлттэй Дорноговь гэсэн гар утасны аппликейшин нэвтрүүлж төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлсэн нь иргэдийн талархал, сэтгэл ханамжийг нэмэгдүүлжээ.
“Power BI-HR” сайн туршлагыг нэвтрүүлснээр хүний нөөцийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна төрийн байгууллагын ашиглахад хүндрэлтэй олон янзын дата мэдээллийг боловсруулж, бодлого, шийдвэр гаргалтад ашиглах боломжийг олгосон гэдгээрээ үр дүнтэй байлаа.
“Үнэлгээ хийсэн AI” сайн туршлага нь AI технологи ашигласнаар төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээнд хувь хүний үзэмж нөлөөлөхгүй үнэлгээ хийж, удирдлагын ачаалал, зарцуулах хугацааг 80 хүртэлх хувиар буруулсан, алдаа гарах магадлал 0 хувь болсон гэдгээрээ онцгойрон шилдэг туршлагаар шалгарлаа.
Танилцуулагдсан сайн туршлагуудын ихэнх хувь нь төрийн захиргаа, хүний нөөц, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн бөгөөд төрийн үйл ажиллагаа, төрөөс үзүүлж буй үйлчилгээнд дижитал технологийг нэвтрүүлэх нь төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд үр дүнтэй болох нь харуулж байна.



| “Бүтээмж ба инновац-UB2025” форумын шилдгүүд тодорлоо |
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
2026-03-05 14:15:26
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
2026-03-05 14:11:59
НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-03-05 14:06:01
2026-03-05 13:58:21
УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
2026-03-05 13:56:57
БАЯН-ӨНЖҮҮЛ-БҮРЭН СУМЫН ЧИГЛЭЛД ТАВИГДАХ АВТО ЗАМЫН ШИНЭЧЛЭЛД ОНЦГОЙ АНХААРНА
2026-02-16 13:54:02
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03