Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчдийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол-Казахтаны парламентын бүлгийн гишүүд, таван нам, эвслийн төлөөллөөс гадна орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид, судлаачид багтаж, бүх шатны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх яриа хэлэлцээ, уулзалт, арга хэмжээнд оролцож байна.
Хоёр улсын парламентын удирдлагууд албан ёсны хэлэлцээндээ шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, сансар судлалын чиглэлд туршлага судлах, олон талт харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж буйг илэрхийлсэн. Энэ хүрээнд айлчлалын бүрэлдэхүүн өчигдөр (2025.09.05) Астана хот дахь Сансар судлалын үндэсний төвд зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.
Тус төвийг Казахстан Улсын Засгийн газрын тогтоолоор 2008 онд "Сансар судлалын хүрээлэн", "Ионосферийн хүрээлэн", "В.Г.Фесенковын нэрэмжит астрофизикийн хүрээлэн"-г нэгтгэж, төрийн өмчит хувьцаат компани болгон байгуулжээ.
Сансар судлалын үндэсний төв нь сансрын технологийн загвар бүхий задгай музей, нислэгийн удирдлагын төв, өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын навигаци бүхий иж бүрэн цогцолбор юм. Энд тус улсын сансар судлалыг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлэх зорилгоор шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тухайлбал сансрын техник, технологийг бий болгоход шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлэх, дэлхийн зайнаас тандан судлах өгөгдлийг хүлээн авах, боловсруулах, дэлхийн царцдас дахь геодинамик, геофизикийн үзэгдэл, үйл явцын сансрын хяналтыг газарт гүйцэтгэх, сансрын цаг агаарыг хянах, урьдчилан таамаглах олон түвшний системийг удирдах, нарны аймгийн систем дэх физик үйл явцыг хянах, Галактикийн систем, нарны аймгийн од, гариг, дэлхийн ойролцоох орон зайг судлах, нисгэгчтэй цогцолборт сансрын судалгаа, туршилт хийх, сансрын салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид сансрын технологийн түүх, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдтэй танилцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| Монгол Казахстан хоёр улсын хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ |
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
2026-01-15 10:50:26
2026-01-15 10:44:57
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
2026-01-15 10:42:25
ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЯНЖАРГАЛАН, УГТААЛЦАЙДАМ СУМАНД ТУУЛАХ ЧАДВАРТАЙ АВТОМАШИН, ЗУУНМОД СУМАНД АВТОГРЕИДЕР ОЛГОЛОО
2026-01-15 10:40:13
УИХ-ын дарга Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно
2026-01-15 10:36:41
Ерөнхий сайд Г.Занданшатар: “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т нэгдэж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна
2026-01-05 16:42:31
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино
2026-01-05 16:40:58