Эрдэнэшиш, наранцэцэг тарьсан газарт хүнд металлын бохирдол 40 орчим хувиар буурчээ

Газарзүй, геоэкологийн хүрээлэн 1990-ээд оноос хойш Улаанбаатар хотод орчны бохирдлын судалгааг хийж байна. Нийслэлд хөрсний бохирдлын дундаж түвшин хэвийн байдаг. Харин гэр хороолол, томоохон зах, хур хогийн цэг орчмын хөрсний бохирдол их, зарим хэсэгт гүний усыг бохирдуулах хэмжээнд хүрчээ. Жишээ нь цагаан давааны хогийн цэгт хөрсний 3-5 метр гүнд хамгийн их нянгийн бохирдолтой гарчээ. Хөрсний хүнд металын бохирдол хамгийн их газар бол Да Хүрээ зах юм.
 
Хөрсөнд хартугалга, кадми, зэс, цайрын бохирдол их байна. Тиймээс Да хүрээ зах орчмын хөрсний бохирдлыг бууруулах туршилт судалгааг газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс хийсэн байна. Туршилтын хүрээнд хэсэг газрыг сонгон авч наранцэцэг, эрдэнэшиш тарьжээ. Наранцэцэг тарьсан хэсэгт хөрсний бохирдол 39.1 хувь, эрдэнэшиш тарьсан хэсэгт бохирдол 40.5 хувиар буурсан байна. Туршилтын үр дүнг БШУ-ны сайдыг газарзүй, геоэкологийн хүрээлэнд ажиллах үеэр танилцуулсан юм.
 

 


Эрдэнэшиш, наранцэцэг тарьсан газарт хүнд металлын бохирдол 40 орчим хувиар буурчээ
2021-04-05 15:40:25
Шинэ мэдээ
Санал асуулга