Үндсэн цэс
1989 онд эрдэмтэд Канадын Альберта мужийн нутгаас хирс маягийн эвэртэй үлэг гүрвэл Центрозаврын ясыг илрүүлж байжээ. Энэ олдворын нэг хөлний яс гаж хэлбэртэй байсныг тухайн үедээ гэмтээд буруу эдгэрсэн яс гэж дүгнэж байв. Тэгвэл энэхүү олдворыг дахин судалсан эрдэмтэд 76 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэл ясны хорт хавдартай байсныг тогтоожээ. Эрдэмтэд энэхүү нээлтээ өчигдөр буюу Даваа гарагт зарласан байна. Зургаан метр урт биетэй Центрозавр нь дөрвөн хөллөж явдаг, хамар дээрээ ганц эвэртэй, өвсөн тэжээлтэй амьтан байжээ. Дээрх олдворын хойд хөлний ясанд алимны хэмжээтэй хавдар үүссэн байсныг тогтоосноо Торонто хотын Рояал Онтарио Музейн палеонтологич Дэвид Эванс ярьсан байна. Тэдний судалгааны дэлгэрэнгүй тайлан өчигдөр Lancet Oncology сэтгүүлд нийтлэгджээ.

“Үлэг гүрвэлүүд нь аварга том биетэй, үлгэр домгийн амьтад мэт төсөөлөгддөг ч хүн болон өнөөдөр амьдарч байгаа бусад амьтдын нэгэн адил өвдөж шаналдаг байжээ” гэж Дэвид Эванс ярьж байна. Уг хорт хавдар нь хүн амьтны ясыг идэж сүйтгээд зогсохгүй, биеийн бусад эд эсүүдэд ч тархдаг ажээ. Хорт хавдар нь зөөлөн эд тул яс шиг чулуужиж үлдээгүй ч орчин үеийн өндөр нягтралтай компьютер томограф болон микроскопын тусламжтай ясны гадаргаас илрүүлж чаджээ.
Дээрх олдворын эзэн нь өөр олон Центрозавруудын хамт нэг дор үхсэн байснаас үзвэл хорт хавдар үхлийн шалтгаан болоогүй, сүргээрээ их үерийн усанд дайруулсан байх гэж судлаачид дүгнэсэн байна. Гэхдээ хорт хавдар Центрозаврын хөдөлгөөнийг удаашруулснаас махчин үлэг гүрвэлүүдийн хоол болох магадлал өндөр байсан гэж таамаглажээ.
Эх сурвалж: AFP
| 76 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэл ясны хорт хавдартай байсныг тогтоожээ. |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23