Үндсэн цэс
Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр “Парис–2024” зуны Олимпын 33 дугаар наадмын багийн ахлагчийг томилох тухай тогтоолыг танилцуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт Монгол Улсаа төлөөлөн Олимпын наадамд оролцох багийг ахлах хүндтэй үүргийг хүлээлгэлээ. Олимпын наадмын багийн ахлагч нь тамирчдын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулж, амжилттай оролцуулан, үр дүнг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд танилцуулах үүрэгтэй юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын даргын хувьд Монгол Улсын нэрийг түүхэнд үлдээх хүндтэй үүргийг хүлээсэндээ баяртай байна. “Парис–2024” зуны Олимпын наадамд төрийн далбаагаа олон удаа мандуулж, төрийн дууллаа олон удаа эгшиглүүлэхийн төлөө хичээх болно” хэмээлээ. Тэрбээр тамирчин ахуй үедээ “Атланта–1996”, “Сидней–2000” Олимпын наадмуудад эх орноо төлөөлөн оролцож байв.

Мөн үеэр Хотын даргад МҮОХ-ны дээд шагнал "Алтан-Од" одонг гардуулан өглөө. "Алтан-Од" одон нь биеийн тамир, спортыг хөгжүүлэх, Олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж, амжилт гаргасан хүмүүст МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр гардуулдаг дээд шагнал билээ. МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг “Нийслэлийн зүгээс спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, олон ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа тул энэхүү одонг Хотын даргад гардуулан өгч байна” гэсэн юм.

| Хотын дарга “Парис–2024” зуны Олимпын наадмын багийг ахална |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23