Үндсэн цэс
“Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын тангараг өргөх хүндэтгэлийн ёслол өнөөдөр боллоо. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг үе шаттай зохион байгуулж, спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин буюу нийт 234 хүнийг шалгаруулаад буй.

Тангараг өргөх ёслолын үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Парис-2024” зуны олимпын Үндэсний шигшээ багийн ахлагчаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллаж байгаа. Үндэсний шигшээ багийн түүхэнд анх удаа тангараг өргөх ёслолыг Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгууллаа. Тамирчид бэлтгэлдээ орсон, эрх авах тэмцээнүүд үе шаттай зохион байгуулагдаж байна. Нийслэл удирдлагуудын хувьд Засгийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Үндэсний шигшээ багийн тамирчдыг бүх талаар дэмжин ажиллах болно” хэмээв.

Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Т.Тулга “Тангараг өргөж байхад олимпын дэвжээнд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулахыг маш их хүслээ. Тангараг өргөнө гэдэг бол тамирчдын хувьд хамгийн чухал зүйл. Улс, эх орондоо тангараг өргөсөн тамирчин дэлхийн дэвжээнд хичээл зүтгэл гаргаж, төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх учиртай” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Үндэсний шигшээ багийн тамирчдыг төлөөлж
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг төлөөлж



| Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид тангараг өргөв |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23