Үндсэн цэс
Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуны талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө. Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсний их баяр наадамд тодорхой амжилт үзүүлсэн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний сүүлийн хариу өнгөрсөн баасан гарагт иржээ.
Өмнө нь Үндэсний их баяр наадамд тав ба түүнээс дээш давсан бөхчүүдээс дээрх шинжилгээг авдаг байсан бол энэ жил дөрөв ба түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан буюу баяр наадамд барилдсан 1,024 бөхийн 64 нь допингийн шинжилгээнд хамрагдсан. Мөн 16 харваачаас шинжилгээ авсан бөгөөд нийт 80 хүний шинжилгээг VADA-д итгэмжлэгдсэн БНСУ-ын лаборатори руу явуулсан байна. Допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн 63 нь допинг хэрэглээгүй бол нэг бөх допинг хэрэглэсэн гэсэн хариу иржээ. Тэрбээр "Тухайн допинг илэрсэн бөх нь тавын даваанд унасан. Иймд бөхчүүдийн цол, эрэмбийн дэс дараалалд өөрчлөлт орох асуудал энэ удаа гарахгүй. Энэ бөхийн нэрийг хэлэх боломжгүй. Түүнд шинжилгээний хариуг биечлэн танилцуулж В сорьцын шинжилгээнд орох эсэхийг нь хувь тамирчнаас асууж, В сорьц өгөхгүй буюу шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд олон нийтэд нэрийг нь мэдээлнэ. Тухайн бөх В сорьц өгөх эсэх хариугаа есдүгээр сарын 1-нээс өмнө хэлэх ёстой. Хэрэв В сорьц өгнө гэвэл тухайн шинжилгээний хариу гартал олон нийтэд мэдээлэх боломжгүй. Шинжилгээний хариу эцэслэгдсэн тохиолдолд зохих журмын дагуу хариуцлагын асуудал яригдана" гэв.
| Тавын даваанд унасан улсын цолтой бөхөөс допинг илэрчээ |
ХШТХ: Оюу толгойн асуудлаарх тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
2025-12-24 20:36:03
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-12-24 20:34:12
Улаанбаатар метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарлалаа
2025-12-24 20:33:08
Өргөдлийн байнгын хороо 2026 оны хаврын чуулганы хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт явуулах саналуудыг дэмжлээ
2025-12-24 20:31:47
Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
2025-12-24 20:29:53
2025-12-24 20:27:20
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
2025-12-23 15:02:01
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
2025-12-23 15:00:17
Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх иж бүрэн санаачилгыг хэрэгжүүлнэ
2025-12-23 14:56:37
Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
2025-12-23 14:55:23