Үндсэн цэс
Улаанбаатар, Сөүл, Якутск, Улаан-Үд хотын жүдо бөхийн өсвөрийн шигшээ багуудын нөхөрсөг уулзалт, тэмцээн өнөөдөр эхэллээ. Дөрвөн хотын есөн багийн 64 тамирчин оролцож, авхаалж самбаагаа сорьж буй уг тэмцээн гурван өдрийн турш Спортын төв ордонд үргэлжилнэ.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон БНСУ-ын Сөүл хотын Жүдо бөхийн холбооны хооронд 2019 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд уг тэмцээнийг энэ жил Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тэмцээнийг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Спорт бол нөхөрлөл, хүндэтгэл. Спортоор дамжуулан улс орнууд дэлхий дахинд өөрсдийгөө сурталчлан таниулдаг. Хамгийн шударгаар хөлс хүч, хөдөлмөрөө зарцуулж улс орныхоо нэрийг өндөрт өргөж яваа нийт баг, тамирчдадаа халуун баяр хүргэж, талархал илэрхийлье” хэмээсэн юм.

Тус нөхөрсөг уулзалт, тэмцээн нь жүдо бөхийн спортыг сурталчлан хөгжүүлэх, ах дүү хотуудын баг тамирчид харилцан туршлага солилцох, өрсөлдөх, ур чадвараа дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.




| Дөрвөн хотын жүдо бөхийн тамирчдын нөхөрсөг тэмцээн эхлэв |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23