Үндсэн цэс
Монгол Улсад хөгжиж байгаа спортын шинэ төрөл “Laser-run” буюу лазер буудлага, гүйлтийн улсын аварга шалгаруулах анхдугаар “UNC-2023” тэмцээнд Онцгой байдлын байгууллагаас гурван тамирчин оролцож, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн элит ангилалд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Баярцэцэг мөнгө, эрэгтэйчүүдийн элит ангилалд ОБЕГ-ын газрын харьяа Үндэсний аврах бригадын аврагч, дэд ахлагч Б.Эрдэнэбат хүрэл медалийн эзэн болсон бол НОБГ-ын Аврах ангийн аврагч, дэд ахлагч О.Ангараг IV байрт шалгарав.

Монголын орчин үеийн таван төрөлтийн холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй 55, эмэгтэй 24 тамирчин оролцож, насанд хүрэгчид болон элит ангилалд өрсөлдөж, аваргаа тодруулсан байна гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.

| “UNC-2023” анхдугаар тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртлээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23