Үндсэн цэс
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл 2025 оны 4 дүгээр сарын 1-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 6 төрөлд нийт 2544 иргэн бүртгүүлснээс 50 орчим хувь нь 5 км-ийн зайд гүйгчид байна. Таван км-ийн зайд гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэдэг. Мөн өнөөдрийн байдлаар 5 км-ийн зайд 1300 орчим хүн, 10, 21 км-т тус бүр 400 гаруй хүн гүйхээр бүртгүүлсэн бол 42 км-ийн зайд гүйхээр 101 хүн бүртгүүлээд байна.“Улаанбаатар марафон”-д хамгийн бяцхан оролцогчид гүйх боломжтой төрөл болох гэр бүлийн гүйлтэд 190 гаруй иргэн гүйхээр бүртгүүлсэн байна.

Жил бүр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд оролцогчдын тоо нэмэгдэж байна. 2023 онд нийт 13,000 орчим хүн олон улсын гүйлтэд албан ёсоор бүртгүүлж оролцсон бол өнгөрсөн жил уг тоо хоёр дахин өсөж 30,000 хүн бүртгүүлж, гүйсэн юм.
Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнээр бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олголт 2025.05.10-20-ний хооронд үргэлжилнэ.
| "Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 2500 гаруй хүн бүртгүүлээд байна |
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12