Үндсэн цэс
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Шейх Сауд Али Аль Тани болон 3х3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес Моллингер нарыг хүлээн авч уулзлаа.
Монгол хүүхэд багачууд, залуусын дунд сагсан бөмбөгийн спортоор хичээллэх сонирхол жилээс жилд нэмэгдэж, баг тамирчид эх орныхоо нэрийг олон улсад дуурсгаж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Үүнд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны дэмжлэг, туслалцаа чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.
Олон улсад нэр хүндтэй “FIBA 3×3 Women’s Series Ulaanbaatar Stop”, “FIBA 3×3 World Tour Ulaanbaatar”, “FIBA 3×3 World Cup” гэсэн гурван тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан анхны улс болж байгааг онцоллоо.
Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байгаа 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 27 орны 40 багийн 160 орчим тамирчин өрсөлдөж байна.
Монгол Улс энэ тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаад Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Шейх Сауд Али Аль Тани талархал илэрхийллээ. Монголын эмэгтэй баг тамирчид Олимпийн аварга, ХБНГУ-ын багийг хожсон нь энэ төрлийн спорт Монголд хэрхэн хөгжиж байгаагийн тод илрэл гэдгийг хэлэв.
Олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид зөвхөн оролцогч биш, хүчтэй өрсөлдөгчдийн нэгд тооцогдож байгааг онцолж, энэ спортыг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж байгаа Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.
Манай улс 2017 оноос хойш 3х3 төрлийн олон улсын тэмцээнүүдийг эх орондоо тасралтгүй зохион байгуулж байна.
Эмэгтэйчүүдийн шигшээ баг 2020 оны Токиогийн олимпод 3х3 төрөлд оролцсон Монгол Улсын анхны баг болсон түүхтэй. Мөн олон улсын бусад тэмцээнд баг тамирчид тогтмол оролцож, аварга болон шагналт байрт шалгарч байгаа юм.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо 2014 онд байгуулагдсан. Төр, хувийн хэвшлийн тууштай дэмжлэг, тамирчид, дасгалжуулагч, багийн эзэд, хөрөнгө оруулагчдын хичээл зүтгэл, гаргасан амжилтын дүнд 2025 оны байдлаар дэлхийд эрэмбээрээ долоодугаарт жагсаж байна.
| Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа |
Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна
2026-03-09 00:32:17
УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа
2026-03-09 00:30:30
Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа
2026-03-09 00:29:21
Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА
2026-03-09 00:28:10
УИХ-ын дарга Н.Учрал: Хаврын чуулганаар малчдын эрх ашигт хамааралтай хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг ил тод болгож, “гацаа”-г арилгана
2026-03-09 00:27:04
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
2026-03-09 00:25:56
Орхон аймгийн хүүхдийн 28 дугаар цэцэрлэг сэргээгдэх эрчим хүчний дөрвөн эх үүсвэрийг хослуулан дулаан хангамжаа шийдвэрлэжээ
2026-03-09 00:24:49
“Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” санаачилгыг Орхон аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ
2026-03-06 17:26:56
2026-03-05 13:58:21
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
2026-03-04 17:34:45