Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ.
Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй Номын баярын арга хэмжээ “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагаа тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна.
“Номын баяр”-ын арга хэмжээнд монголын зохиолчдоос гадна гадаадын алдартай зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцдог болсноор монголын уншигчид зохиолчидтой биечлэн уулзах сайхан боломж тохиох болсон билээ.
Номын баяр бол зөвхөн ном худалдах биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр 60 гаруй шинэ оролцогчид нэмэгдсэн бөгөөд уг баярыг дунджаар 250 мянган хүн зорин ирдэг байна.
Энэ өдрүүдэд “Шилдэг уншигч-анги, хамт олон”, “Шилдэг сурагч хүүхэд”, “Шилдэг ном”, Шилдэг хэвлэлийн газар”, “Шилдэг номын сан”-д олгодог нэрэмжит шагналаа УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулах юм.
Мөн Номын баярыг зорьж ирсэн уншигчид Парламентын номын сангаас дэлгэсэн монгол төрийн түүхийг илтгэх ном, судалгаа, түүх, бичиг соёлын үнэт сан хөмрөгтэй танилцах боломжтой.
| Номын баяр маргааш нээлтээ хийнэ |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52