“Улаанбаатар хот-100” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Архивын газраас 2024 оны аравдугаар сарын 23-аас 30-ны өдрүүдэд “Улаанбаатар хот-100” архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэнг танилцуулж байна. Үзэсгэлэнд 1924 онд хотын захиргаа байгуулагдсантай холбогдох архивын баримтууд голлосон бөгөөд анхны хурлын дарга, анхны хотын дарга томилогдсон үеийн түүхэн баримтууд дэлгэгджээ. 

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Улаанбаатар хотын түүхт ойг тохиолдуулан гаргаж буй уг үзэсгэлэнд Улсын анхдугаар их хуралд нийслэл хотоос сонгогдсон төлөөлөгчдийг батламжилсан баримт бичгүүд, анхдугаар үндсэн хууль боловсруулах комиссын гишүүдийн гар бичмэл, хуулийн төсөл, Нийслэл хүрээг “Улаанбаатар” хэмээн нэрийдсэн тогтоол, тухайн үед ашиглаж байсан тамга гэх мэт олон түүхийн үнэт биет бүтээлүүдийг дэлгэн гаргасан. Нийслэл хотын ойн хүрээнд гаргаж буй уг үзэсгэлэнг өргөнөөр ирж үзэхийг уриалж байна” гэв. 

 

“Улаанбаатар хот-100” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2024-10-23 17:55:40
Шинэ мэдээ
Санал асуулга