Үндсэн цэс
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ түүчээлэн нийгэмдээ үнэ цэн бүтээж, үлгэр дуурайлал үзүүлж буй салбар салбарын шилдгүүдийг “Их хотын бүсгүйчүүд 2026” арга хэмжээний үеэр шалгарууллаа. Тодруулбал, НЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээний үеэр эрүүл мэнд, боловсрол, бизнес, хүмүүнлэг, спорт, соёл урлаг, үйлчилгээ, мөрдөстэй эмэгтэй, алдарт эх зэрэг есөн номинациар салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулж, урамшуулсан юм.

Тодруулбал:

Хүндэтгэлийн арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нээн “Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ жилээс жилд өөрийн өнгө төрх, цар хүрээгээ өргөжин тэлж байна. Тухайлбал, энэ жилийн тухайд бүсгүйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй. Нийслэл хотоо өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрийг хүртэл ажиллах нэгнээс эхлээд эрүүл мэнд, боловсрол, бизнесийн салбар зэрэг бүхий л салбарт хүчин зүтгэж буй бүсгүйчүүддээ эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээсэн юм.

“Бизнесийн салбарын шилдэг” номинацийн эзэн, “БОСА Кондитер" ХХК-ийн Монконди чихрийн үйлдвэрийн Гүйцэтгэх захирал С.Ариунцэцэг “Энэхүү том шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Би үндэсний үйлдвэрлэлийн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж буй. Шагнал авах үеэрээ хийсэн, бүтээсэн зүйлээ сонсоход хамт олноороо бахархлаа. Бид импортын зах зээлийг дотоодын бүтээгдэхүүнээрээ орлож, үндэсний бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргана гэдэг хүсэл тэмүүлэлтэй. Энэхүү зорилгынхоо хүрээнд хүчин чармайлттай ажиллаж байгаа хамт олондоо маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Боловсролын салбарын шилдэг” номинацийн эзнээр тодорсон Нийслэлийн 246-р цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэг “Би боловсролын салбарт 34 жилдээ ажиллаж байна. Нийслэлийн бүтээн байгуулалт, хүүхэд, залуучуудад хамгийн том хөрөнгө оруулалт хийдэг салбар бол манай салбар. Тэр дундаа сургуулийн өмнөх боловсрол хамгийн том суурийг тавьдаг гэж боддог. Энэ их хөрөнгө оруулалтыг хийж буй их хотын бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсье гэлээ.



| Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа |
Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна
2026-03-09 00:32:17
УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа
2026-03-09 00:30:30
Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа
2026-03-09 00:29:21
Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА
2026-03-09 00:28:10
УИХ-ын дарга Н.Учрал: Хаврын чуулганаар малчдын эрх ашигт хамааралтай хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг ил тод болгож, “гацаа”-г арилгана
2026-03-09 00:27:04
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
2026-03-09 00:25:56
Орхон аймгийн хүүхдийн 28 дугаар цэцэрлэг сэргээгдэх эрчим хүчний дөрвөн эх үүсвэрийг хослуулан дулаан хангамжаа шийдвэрлэжээ
2026-03-09 00:24:49
“Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” санаачилгыг Орхон аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ
2026-03-06 17:26:56
2026-03-05 13:58:21
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
2026-03-04 17:34:45