Үндсэн цэс
НЗДТГ болон Монголын хүүхдийн ордон хамтран 2018 оноос эхлэн гурван жилд нэг удаа ““Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж эхэлсэн. “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 21-ний өдөр болсон юм. Тус хуралд яам, төрийн байгууллага, их дээд сургуулиуд, НҮБ, Швейцар, Япон, БНХАУ, Монгол Улсын эрдэмтэн судлаачид оролцлоо.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд гадаадын болон манай улсын судлаачдын 62 эрдэм шинжилгээний өгүүллэг, илтгэл ирсэн бөгөөд үндсэн болон салбар хуралдаанд нийт 24 илтгэлийг хэлэлцүүлэв. Хурлын нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар оролцсон юм.
Хурлын үндсэн хуралдаанд:
Мөн эрдэм шинжилгээний хурлаар “Төрийн бодлогын хэрэгжилт, хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын асуудлууд”, “Хүүхдийн хөгжил, нийгэм сэтгэл зүйн асуудлууд”, “Хүүхдийн хөгжлийг дэмжих орчин, үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлууд” гэсэн 3 чиглэлээр судалгааны өгүүлэл, илтгэлүүдийг хэлэлцэв. Хурлаас гарах зөвлөмжийг төрийн болон олон нийтийн байгууллагад хүргүүлж, хүүхдийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаа шинжлэх ухааны үндэслэл судалгааны үр дүнд суурилахад чиглэл болгох юм.
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо |
2024-11-22 13:25:20
2024-11-22 13:22:26
2024-11-22 13:19:34
2024-11-22 13:16:54
2024-11-22 13:11:56
2024-11-22 13:08:39
2024-11-22 13:05:11
2024-11-22 13:04:16
2024-11-22 13:02:53
2024-11-21 17:29:36